Өнөө жилийн хувьд шинэ хичээлийн жил эхлэхэд 20-хон хоног дутуу байгаа ч их засварын ажил дуусах яагаа ч гүй байгаа нь их засварын төлөвлөгөөнд орсон 9 сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдлаар харагдав. Тодруулбал, Албаныхны хэлж буйгаар нохойн дуу ойртсон энэ цагт засварын ажил ердөө 40 хүрэхгүй хувьтай байгаа гэнэ. Тэр ч бүү хэл, зарим нэг сургууль цэцэрлэг өнөөдрөөс засвараа эхлэж байна
Өнөө жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21, 31, 45, 52, 60, “Шавь” цогцолбор, “Эрдмийн өргөө сургуулиуд болон 86, 88, 89 дүгээр цэцэрлэгүүдийг засна. Мөн сайдын багцаас дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийг засахаар болсон аж.
Өнөөдрийн байдлаар “Шавь” цогцолбор, 52, 21, 45 сургуулиудын ажил бүрэн дууссан гэх. Харин “Эрдмийн өргөө” суруулийн засварын ажил хөрөнгө санхүү, тендерийн маргаан гэх зэргээр сунжирснаа холбогдох хүмүүс энэ долоо хоногтоо гялалзуулна гэж байх юм. Мөн нийслэлийн 31-р сургуулийн засвар 50 хувьтай үргэлжилж байна. Сонгогдсон 9 сургууль цэцэрлэгээс 86-р цэцэрлэгийн ажил огт эхлээгүй байсан бөгөөд өчигдөрөөс эхэлсэн байна. Харин 84-р цэцэрлэгийн засвар 20 гаруй хувьтай шинэ хичээлийн жилтэй ам өртөс засвараа дуусгахаар ажиллаж байна. Цэцэрлэгүүдээс 89-р цэцэрлэгийн ажил одоогоор дуусч, улсын комисс авахад бэлэн болжээ.
Өнөөдрийн байдлаар ямартай ч их засварын бүтээн байгуулалтын ажил ийм байна. Албаныхан засварыг хугацаандаа дуусгахаар шуурхайлж байгаагаа онцолсон юм.
Гэвч 90 ч биш 9-хөн тооны барилгыг гурван сард багтаан засч дуусаагүйн учир нь тендер оройтож зарлагдсантай холбоотой гэнэ. Учир нь энэ зун сонгууль, наадам, АСЕМ гээд олон үйл явдал давхцсан ч жилийн жилд л ийм ядмаг тайлбар хэлж суудгаа больчихмоор санагдах юм.
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
