Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангий сайд Б.Чойжилсүрэн нар төсөв, санхүүгийн өнөөгийн байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн.
2016 оны нэгдсэн төсвийн алдагдал нэмэгдэж, энэ хэрээрээ цааш явсаар байвал оны эцэст алдагдлын хэмжээ ДНБ-ий 21 хувиас хэтрэх аюул байгаа учраас төсвийн тодотголыг Сангийн яам боловсруулж байгаа юм байна. Мөн Ерөнхий сайд Ээлжит бус чуулганыг яаралтай зарлаж, 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх хүсэлтийг УИХ-д хүргүүлжээ.
Ерөнхий сайд хэлэхдээ эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг боловсруулж байгаа бөгөөд Ээлжит бус чуулганаар 2016 оны төсвийн тодотголтой хамт өргөн барьж хэлэлцүүлнэ гэв. Төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 1.8 их наяд төгрөгөөр тасраад байгаа. Тиймээс 2016 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхдээ тэвчиж болох бүх зардлыг танаж, шаардлагагүй ажил үйлчилгээ хөтөлбөрийг хойшлуулна гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудын болон шаардлагатай тохиолдолд өндөр цалинтай зарим төсөвт байгууллагын ажилчдын цалинг бууруулна гэдгийг хэллээ. Мөн хүүхдийн мөнгө болон халамжийг зөвхөн зорилтот бүлгийнхэнд олгох юм байна. Зөвхөн олсон орлогынхоо хэмжээнд зарлага гаргаж, төсвийн захилга баттай, зохистой байдлыг баримталж ажиллана. Мөн цалин, тэтгэвэр нэмнэ гэхээс илүү эдийн засгийн хүндрэлийн үед иргэн бүрээ ажилтай, орлоготой байлгах бодлого хэрэгжүүлэхийг тэргүүнд тавина гэдгийг Ерөнхий сайд онцлов. Мөн төсвөөс гадуур 4-5 төсөвтэй байхгүй, нэгдсэн нэг төсөвтэй явж зардлыг байж болох хэмжээнд бууруулна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
