Монгол – Хятадын хэвлэл мэдээллийн VII форум 19-21 нд Чингис хотод болно

2016 оны 08-р сарын 16 өдөр, 14 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум 2010 онд анх зохион байгуулагдаж байснаас хойш долоо дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Монгол -Хятадын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хятадын сэтгүүлчдийн холбооноос хоёр орны хэвлэл мэдээллийн форумыг харилцан зохион байгуулж ирсэн.

Хоёр орны сэтгүүлчдийн форумыг зохион байгуулж эхлэснээс хойш хоёр орны хэвлэл мэдээллийн салбарынхан харилцаагаа гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүд хэрэгжүүлснээр, хамтын ажиллагааны шат зэрэглэл, цар хүрээ улам өргөжиж, салбар дамнасан хамтын ажиллагаа, солилцооны олон шат зэрэглэл бүхий олон талт механизмыг бүрдүүлж чаджээ. Өнгөрсөн онд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Алшаа аймагт Монгол-Хятадын сэтгүүлчдийн зургадугаар форум “Харилцан холбогдож, харилцан нэвтэрч, хамтын хөгжилд тус үзүүлье” уриан дор амжилттай болж өнгөрсөн.Тэгвэл энэ удаагийн долдугаар форумыг Хэнтий аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажил үндлсэндээ хангагдаад байна.

Форумд Монголын талаас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,Ерөнхийлөгчийн болон УИХ-ын тамгын газрын хэвлэл мэдээлэлийн алба болон ГХЯ-ны газрын захирал Х.Мандахцэцэг болон МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуу доролцож илтгэл тавина. Үүнээс гадна МҮОНРТ, МОНЦАМЭ агентлаг ,Үндэсний мэдээ сонин , news.mn зэрэг төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд болон сэтгүүлч, уран бүтээлчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцох юм .

Форумд Хятадын талаас Төрийн  зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Цүй Юй Ин, ХКН-ын ӨМӨЗО-ны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан, Төрийн  зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Жан Чян тэргүүтэй албаны хүмүүс болон Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, ССТV, Шиньхуа агентлаг, Төв хятадын ардын радио, Өвөр Монголын Радио Телевиз ,Өвөр Монголын “Монгол судлалын хүрээлэн” зэрэг хятадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид сэтгүүлчид оролцно .

Монгол – Хятадын хэвлэл мэдээллийн VII форумд хоёр талаас Монгол – Хятадын харилцаа, хамтын ажиллагаа түүний  дотор хэвлэл мэдээллийн орчин үеийн хөгжил, түүний  нийгэмд дахь нөлөө болон хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашид улам бүр хөгжүүлэх арга замын тухай илтгэлүүд тавигдах бөгөөд энэ сэдвийн хүрээнд харилцан санал бодлоо солилцох юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх