Паралимп 2016: Э.Содномпилжээ эх орондоо хүрэл медаль авчирлаа

2016 оны 09-р сарын 15 өдөр, 12 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
“Рио 2016” паралимпийн наадамд өрсөлдсөн Э.Содномпилжээ хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 88кг-д өрсөлдсөн Э. Содномпилжээ эхлээд 210 кг өргөж улмаар 217 кг захиалж өргөж чадаагүй. Харин гурав дахь оролтоороо 217 кг захиалж өргөсөн ч шүүг тооцсонгүй. Тамирчид өргөлтөө дууссаны дараа нийлбэр дүн гарахад манай тамирчин хүрэл медалийн болзол хангасан юм.

Ийнхүү тэрээр эх орондоо паралимпийн хоёр дахь медалийг авчирлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх