“Булга шанд гол мөрний эхийг хамгаалах сан”-гийн тэргүүн А.Оюунчимэг, “ Туул тосгон ” ТББ-ийн тэргүүн Д.Норовням, Хан-Уул дүүргийн 13 дугаар багийн малчин Т.Отгонбаатар нар өнөөдөр /09.27/ хэвлэл, олон нийтэд хандлаа. Учир нь тус баг Улаанбаатараас 25 км-ийн зайд байрлах хуучнаар “ Шувуун Фабрик” орчим. Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэглээг хангадаг тус бүс нутагт сүүлийн жилүүдэд байгалийн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа хэрээс хэтэрч хүн, мал амьтанд сөрөгөөр нөлөөлж эхэлсэнд нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Одоогоор 100 орчим кариер байрлаж 20-340 хүртэлх га газрыг хамарч үйл ажиллагаа явуулсанаар байгаль орчинд асар их хор хөнөөл үзүүлсээр байна. Үүнд үе үеийн Засгийн газар анхааралдаа авч арга хэмжээ аваагүйгээс болж нутгийн иргэд дайжихад хүрлээ. Тэгш ногоон талыг сүйтгэж нөхөн сэргээлтгүйгээс агаарт их хэмжээний тоосжилт үүссэнээр хүнсний ногооны ургалтад муугаар нөлөөлж тариаланчид, нутгийн иргэд малчид уушигны өвчинөөр өвчлөх, харшлах зэргээр эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлж мал хээл хаяж эхэллээ. Түүнчлэн кариерийн нүхэнд хүүхэд, хөгшид унаж амь насаа алдсан тохиолдол гарсан. Монгол хүн эрүүл аятай таатай орчинд амьдрах эрх зөрчигдаж байна. Иймд төр засаг энэ байдлыг анхааралдаа авч нэг лиценз дээр 4-5 байгууллага, хувь хүн үйл ажиллагаа явуулж байгааг зогсоож хяналт шалгалтаа чангатгаж өгөхийг тэд хүслээ. Даруйхан арга хэмжээ авахгүй бол Туул голын эргэн тойрон гамшигийн байдалд шилжих аюул нүүрлэж байгааг анхаарууллаа.
Туул голын эргэн тойрон гамшгийн байдалд байна
2016 оны 09-р сарын 28 өдөр, 16 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
