Монголын Залуучуудын Холбооноос долоо хоног бүрийн баасан гарагт уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн зургаа дахь дугаарын зочноор “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б. Отгонбат оролцлоо.
Тэрээр “Жинхэнэ манлайлал” гэсэн сэдвээр лекц уншин, гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжуудын талаар ярилцаж, залуусын сонирхсон асуултанд хариулсан юм.
Б. Отгонбат лекцийнхээ үеэр “Манлайлал гэдэг хэн нэгэн хүний тухай ойлголт биш, харин хүмүүсийн тухай, тэдний асуудлаа хамтран оношилж шийдлийг олж, хэрэгжүүлэх үйл явцын тухай ойлголт юм. Тиймээс аливаа асуудлын хариуг хэн нэгэн хүнээс биш өөрсдөөсөө хайх хэрэгтэй” хэмээн онцоллоо. Мөн “Гадаадад тэтгэлэгтэй суралцахад хамгийн чухал зүйл юу вэ?” гэсэн залуусын асуултанд “Хамгийн түрүүнд сурах зорилго маш сайн тодорхой байх хэрэгтэй. Зорилго тодорхой болчих юм бол яагаад тэр зүйлийг сурч байгаа нь тодорхой болдог. Гадаадын шилдэг сургуулиуд ч таны зорилгоор таныг үнэлдэг. Түүнчлэн Английг маш өндөр түвшинд сурах” хэмээсэн юм.
Мөн лекцийн үеэр азтай үзэгч шалгаруулж өөрийн бичсэн номнуудаа бэлэглэсэн юм. Ийнхүү өнгөрсөн долоо хоногийн “ Залуу Хүн” цуврал лекц мэдлэг мэдээлэл дүүрэн болж өнгөрлөө.
Харин энэ долоо хоногийн /2016. 11. 18/ зочноор МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат оролцож, “ Монголоо танья, өөрийгөө танья” сэдвээр сонирхолтой лекц унших юм байна.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
