“Бараанууд 50-80 хувиар хямдарлаа”, “хаа ч байхгүй хямдрал”, “зад хямдрал үргэлжилсээр” гэх мэт сүржин сурталчилгаануудад иргэд хууртсаар л..
Саяхан Номин их дэлгүүрээр үйлчлүүлсэн нэгэн үйлчлүүлэгч “Гурван долоо хоногийн өмнө Номингийн тоглоомны тэнгэрт хадсан өндөр үнийг гайхан пост оруулж байсан даа.
Тэр үед энэ цасан ширхэг 3999 төгрөг гэсэн үнэ хадсан байлаа. Өнөөдөр орсон чинь 6999 төгрөг гэж бичээд улаанаар чагталчиж. Тэгээд дор нь нөгөө хуучин үнээ тавьчиж. Үнэ нь 50-70 хувь хямдарчаад байгаа юм гэнээ. Жинхэнэ хошин шог (өнөөдрийн болоод 3 долоо хоногийн өмнө авсан 2 зураг) хэмээн фэйсбүүк хуудсандаа зурагтай нь постолжээ.


Бидний сонгож авсан жишээ л энэ болохоос зөвхөн Номин гэлтгүй бусад сүлжээ дэлгүүрүүд баяр далимдуулан бараа, бүтээгдэхүүнийн үнээ огцом нэмсэн талаар иргэд санал шүүмжлэлээ хэлсээр байгаа юм.
Өөрөөр хэлбэл, манай улсад баярын сарууд эхлэхээр бараа бүтээгдэхүүнээ бараг л үнэгүй өгч байна, зад хямдрууллаа гэсэн рекламыг худалдаа эрхлэгч байгууллагууд цацаж эхэлдэг ч хэрэг дээрээ хямдарсан зүйл байдаггүй.
Хямдарсан бараа нь бодит байдал дээр хугацаа нь дөхсөн, сонголтгүй, хуучирсан, эсвэл үнийг нь өсгөөд тавьчихсан бараагаа хуучин үнэнд нь буулгаснаа зад хямдрал гэж тайлбарладаг.
Ингэж хямдрал нэрээр иргэдийн халаасыг сэгсэрч байгаа бизнес эрхлэгчдийг хянах хууль байдаг ч иргэд гомдол гаргадаггүй учраас тэдэнд шалгалт хийх эрх нь төрийн байгууллагад байдаггүй. Тэгэхээр иргэд ч өөрсдийн эрх ашгийг хэрхэн хамгаалахаа мэддэг, бизнесийн байгууллагууд үйлчлүүлэгчдээ хуурдаггүй, хүндэтгэдэг, ёстой байх шаардлагатай талаар холбогдох албаны хүн учирлаж байна.
Г.Сар

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
