Цаг үе бүхэнд түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж, нэг ёсондоо хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч, дуучид гэж байдаг. Алтан үеийн нийтийн дууны ноён оргилыг нэрлэвэл алдарт П.Адарсүрэн, Д.Түмэндэмбэрэл, Д.Банзрагч гээд л цааш хөвөрнө.
Дуулсан дуу болгон нь одоогийнхоор бол хит болж, байгууллагынхаа аялан тоглолтын төлөвлөгөөт орлогыг ганцаараа шахуу хэдэн хувь давуулан биелүүлж байсан гээд тэдний тухай домог мэт яриа хуучраагүй байна.
Өнөө цагт тийм дуучдын залгамж халаа болсон сайхан дуучид бас байна аа. Лодойн Банзрагч гэж шавилхан биетэй ч тал шиг авьяастай, уужим сэтгэлтэй, ухаалаг нэгэн уран бүтээлч өнөө цагийн нийтийн дуучдыг өнгөлж явна. Уламжлалгүй ирээдүй гэж байдаггүй гэх мэргэн үг бий. Тэр тусмаа МУГЖ Д.Банзрагч агсаны дуунуудыг сэтгэл сэргэж, нүдэнд дүрслэгдтэл дуулснаар ард түмнийхээ сэтгэлийн үүдийг хүчтэй тогшин орж ирсэн дуучин бол яах аргагүй Лодойн Банзрагч юм.
МУСТА дуучин Лодойн Банзрагч 2017 оны салхийг хагалж “Жаргалтай жилийн аялгуу” уран бүтээлийн бие даасан тоглолтоо 01 сарын 11-нд Монгол бөхийн өргөөнөө тоглох гэж байна. Түүнийг УВС ХҮНС ХК-ийн хамт олон дэмжин хамтран ажиллаж байгаа билээ. Тэд өнгөрсөн хугацаанд утааны эсрэг сайн үйлсийн аян өрнүүлж агаарын бохирдол ихтэй СХД-ийн 117 цэцэрлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв зэрэг газар хүүхдүүдийн нэг өдрийн хэрэгцээт амин дэм болох Увсын чацарганы брэнд шүүсийг түгээсэн байна.
Бидний ирээдүй хойч үе эрүүл саруул байвал гэр бүл, улс орны хамгийн эрхэм жаргал тэр байх биз ээ. Ирж байгаа 2017 ондоо хүн бүр, айл өрх бүр, улс орон даяараа эрүүл жаргалтай, элбэг хангалуун байж эрхэлсэн ажил болгондоо амжилт гаргасан, эх орноо хямралаас гаргаж хөгжлийн замдаа нэг алхам урагшилсан сайхан жил байх болтугай гэж хүсч байна. Тийм ч учраас өөрийн тоглолтоо “Жаргалтай жилийн аялгуу” хэмээн нэрлэсэн юм хэмээн Л.Банзрагч өгүүллээ.
Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж өнөө цагийн нийтийн дуучдыг өнгөлж яваа МУСТА дуучин Лодойн Банзрагчын “Жаргалтай жилийн аялгуу” тоглолтонд амжилт хүсье. Тоглолт 2017 оны 01 сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд болох тул дуунд дуртай Монгол түмнээ зорин ирж, таалан сонсоно гэдэгт итгэнэм.
![]() |


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
