УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга Ж.Энхбаяраар ахлуулан байгуулсан юм. Харин өнөөдрийн бүлгийн хурлаар Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцав.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хөгжлийн банкны асуудлаар одоо эзэн биегүй ярихгүй. Гол баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргаж авсан. Гол анхаарал татаж буй мэдээллүүдийг олон нийтэд дэлгэнэ. Үүнд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон 3.3 их наяд буюу нийт Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 54 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг ямар гэрээ хэлэлцээрээр захиран зарцуулсан гэдгийг баримтын хамт олон түмэнд хүргэх юм. Хоёрдугаарт, зээлийг аль нэг нам, эвсэл авсан гэж салгахгүй. Үнэхээр Хөгжлийн банкнаас хуулийн дагуу зээл аваад төсөл хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжиж байгаа төслүүд байвал мөн л олон нийтэд ил тод болгоно. Учир нь, АН-ын даргад нэр дэвшигч С.Эрдэнэ зурагтаар 580 сая ам.долларын евро бондыг бүгдийг нь сонгуулийн үеийн амлалт 1.5 сая төгрөг, 21 мянган төгрөгөд зарцуулаад дууссан гэж удаа дараа мэдэгдэл хийж байна. Энэ талаар бид маш тодорхой баримттай хэлсээр байгаа. Хөгжлийн банкинд босгосон 580 сая ам.доллараас тухайн үед эрх барьж байсан Засгийн газар буюу МАН-аас нэг цент ч зарцуулалгүйгээр дараагийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Хамгийн эхний гүйлгээгээ наймдугаар сарын 27-нд хийж эхэлсэн гэдэг баримт нь байна. Тэгэхээр ийм барин тавин ард түмнийг хуурдаг, улстөрждөг, бие биенээ хардсан, гүжирдсэн энэ байдлыг зогсоох цаг нь болсон” гэв.
Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Монгол Улс хөрөнгө мөнгө санхүүгийн мухардалд орсон нь Хөгжлийн банктай холбоотой. Манай улсын эдийн засгийн өсөлт жилдээ 17 хувь хүртэл өсч, дундаж хөгжилтэй орон болж Засгийн газрын зээлжих зэрэглэл сайжраад байсан. Түүний үр дүнд манай улс анх удаа олон улсын зах зээл дээр үнэт цаас гарган арилжиж, эх үүсвэрүүдийг нь татан авч Хөгжлийн банкаа байгуулсан. Өнөөдөр та бүхэнд Хөгжлийн банкнаас олгосон зургаан их наяд төгрөгийн зарцуулалтыг тайлагнах гэж байна. Нийт 2000 аж ахуйн нэгж, иргэн энэ зээлийн хөтөлбөрт хамрагдаж үйл ажиллагаа явуулсан байна. Үүнийг Монголын ард түмэн бүгд мэдэж, дор бүрнээ хяналт тавих эрхтэй. Анх Хөгжлийн банк 6.9 их наяд төгрөгийн активтайгаас нийт зургаан их наяд төгрөгийг зээлээр олгосон. Өнөөдрийн байдлаар 202 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна. Нийт зээлийн 69.6 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл нь 13.8 хувийг эзэлж байна. Ойрын гурван жилийн хугацаанд гаднаас авсан зээлийн эргэн төлөлтөд 3.7 их наядыг төлнө” гэлээ.
Ингэхдээ эргээд зээл олгосон аж ахуйн нэгжүүдээс 2.2 их наядыг татан авах ёстой. Үүний зөрүүнд зээлийн эргэн төлөлтөөс 1.5 их наядын дутагдал үүсч байна. Гэтэл улсын төсвөөс буюу төсвийн орлогоос эргэн төлөгдөх ёстой зээлийн хуваариуд 1-4 удаа хойшилсон байна. Тухайн зээлийн 54.3 хувь нь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр 371 төсөлд зарцуулжээ. Нийт зээлийн 28.3 хувь болох 1.7 их наядыг Хөгжлийн банк 16 төсөлд зарцуулахдаа улсын үйлдвэрийн найм, хувийн найман төсөлд зарцуулсан байна. Мөн арилжааны банкуудаар дамжуулан нийт зээлийн 17.3 хувь буюу нэг их наяд төгрөгийг 1619 төсөлд олгосон байна.
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр есөн чиглэлээр зээл олгожээ. Тухайлбал, автозам, дэд бүтэц, төмөр зам гэх мэт 371 төсөлд 3.2 их наяд төгрөг зарцуулсан. Улсын үйлдвэрийн газарт Шинэ төмөр зам, дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх “Амгалан” дулааны станц, “Эрдэнэс Тавантолгой”, Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Геологийн төв лабораторийн хүчин чадлыг нэмэх, ТОСК-ийн санхүүжилт, “Бойнг 767” онгоц худалдан авахад зориулсан найман төрлийн улсын үйлдвэрийн газрын төсөлд олгожээ. Үүний зэрэгцээ зээлийн хугацаа 1-4 удаа хойшилсон төслүүдэд дээрх улсын үйлдвэрийн төслүүд багтаж байгаа аж. Харин хувийн компаниудын төслүүдээс “Монполимет” компани Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн журмын дагуу төслөө боловсруулж, эргэн төлөлтийг хэвийн явуулж байгаа цөөн компаниудын нэг болохыг шалгалтын дүнгээс харж болохоор байна. Түүнчлэн зээлийн зарцуулалтын зөрчлийн байдлыг авч үзвэл хууль эрхзүйн байдлыг зөрчсөн, төсөвт өртгийг нэмэгдүүлсэн, хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд байна. Хууль эрхзүйн зөрчлийн хүрээнд 1.3 их наяд төгрөг зарцуулсныг шалгалтаар тогтоожээ.
Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн талаар хэлэлцээд бүлгээс ажлын хэсэг байгуулахаар тогтов. Түүнчлэн Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дээр бүлгийн танилцуулга хийж хэлэлцлээ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
