Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно

2026 оны 09-р сарын 22 өдөр, 15 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsonjin1
Иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран Х:17 “Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур” чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид “Тэнгэр плаза”-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна.
Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлнэ.
Х:17 чиглэлийн автобус нь том хүн 10000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих боломжтой.
Мөн ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөөд байна.
tsonjin2 807384546_1070861555767713_2872421475737105225_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх