Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон “Поларис ассет корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/ компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Хатагтай Женифер Зимдал Галт, Элчин сайдын хувьд 2017 оны анхны уулзалтаа Монгол Улсын Ерөнхий сайдтай хийж байгаадаа баяртай буйгаа хэлээд эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн орчинд Монгол Улсын Засгийн газарт бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын засгийн газар болон ОУВС-гийн хооронд хийгдэж буй яриа хэлэлцээрт амжилт хүсч, АНУ-ын мянганы сорилын корпорацын хоёр дахь компакт төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.
“Женерал Электрик” компанийн хувьд “Ж.П. Морган” компанийн санхүүжилттэйгээр Монгол Улсын “Эрдэнэс Монгол” компанитай хамтран түүхий нүүрснээс шингэн түлш болон дайвар бүтээгдэхүүн гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг болон бие даасан байдлыг хангах, Улаанбаатарын утааг бууруулахад бодитой дэмжлэг болох, шатахууны импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд халах, ингэснээр долларын гадагшлах урсгалыг хумих, төслийг хэрэгжүүлж дуусахад үйлдвэр Монголдоо үлдэх зэргээр улсын эдийн засагт болон иргэдийн амьдралд олон эерэг ач холбогдолтойг төслийн багийнхан онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төслийг хэрэгжүүлэгч тал нь санхүүжүүлэгчээ олоод хамт явж байгаа ийм төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн хамгийн гол нь хугацаа алдахгүйгээр ажлаа эхлэх, хийх хэрэгтэй, хийнэ гэж хэлээд алга болдог, сунжирдаг төсөл олон бий, тэдний нэг болж болохгүйг анхаарууллаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цааш нь “Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хүндрэлтэй байгаа болохоос ирээдүй нь өөдрөг, эдийн засаг нь маш өндөр хэмжээнд хүрч өсөх нь тодорхой орон. Тийм учраас та бүхэн зах зээл, төслийн гол түүхий эд, манай улсын ирээдүйг бодсон ч, оновчтой, эрсдэлгүй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
