“Good dad” буюу “Сайн аав” Монголын уран сайхны кино өчигдөр үзэгчдийг байлдан дагуулж, баярын нулимс, хүлээлт, догдолсон сэтгэлээр дүүргэн бүх кино театруудаар нээлтээ хийлээ. Уг киног Улаанбаатар такси компанид жолооч хийж байсан Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн байна. “Сайн аав” уран сайхны кино “Простар” фильмийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин, найруулагч СТА С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин СТА Ш. Жавхлан нар тогложээ. Харин таван хүүхдийнх нь дүрд Т.Даваасүрэн агсны том охин Д.Энхжин, И.Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нар тоглосон байна. Мөн уг кинонд олон сайхан жүжигчид туслах дүр болон гол дүрүүдыг бүтээж, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч нар кино группт ажиллаж байгаагаараа илүү сонирхолтой бүтээл болж чаджээ.

“Сайн аав” МУСК-ны кино зохиолыг Т. Даваасүрэн агсны бодит амьдралаас сэдэвлэн бичсэн байна. Шинэ залуу аавуудад үлгэр жишээ үзүүлж буйг нь харуулсан олон сайхан нэвтрүүлэг байдгийг монголчууд андахгүй. Иймдээ ч түүний энэ сайхан чанарыг хүмүүст мэдрүүлж, аавуудад үлгэр дууриалал үзүүлэх бодлыг “Про стар”-ын хамт олон биелүүлж үзэгчидийн сэтгэлд нийцэж маш догдлуулж, уйлуулж байсан юм.
Тус киноны продюсераар “Про стар” филмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажилласан байна. Мөн нээлтийн үеэр Т.Даваасүрэн агсны өөрийнх нь хөлөглөдөг байсан 1224 улсын дугаартай автомашиныг гэр бүлийнхэнд нь гардуулан өгсөн юм.









Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

ухаарал өгөх кино байлээ сайхан кино болсон байна лээ