Их жанжин Д.Сүхбаатарын мэндэслний 124 жилийн ойн хүрээнд Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг нээлээ.
Монгол улсын үүх түүхийн нэгээхэн илэрхийлэл болсон энэхүү үзэсгэлэнд Жанжин Д.Сүхбаатар болон Маршал Х.Чойбалсан нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйл багтсан байна. Ойролцоогоор 160 гаруй үзмэр зөвхөн Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байдгийг ийнхүү олон нийтийн өмнө дэлгэж байгаа юм байна. Түр үзэсгэлэнг 7 хоногийн турш үнэ төлбөргүй иргэдэд үзүүлэх юм байна.
Уг үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатар болон маршал Х.Чойбалсангийн амьдралын замнал, түүхэн гавьяа, тусгаар тогтнолын төлөө гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг мөнхжүүлэх зорилгоор эдэлж хэрэглэж байсан дээл хувцас, одон тэмдэг, бичгийн хэрэглэл, зэр зэвсэг болон нэрт уран бүтээлчдийн туурвисан урлагийн бүтээлүүд, уран зураг, баримал зэрэг тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 160 гаруй ховор сонин үзмэр, эх хэрэглэгдэхүүн багтсан болно. Эдгээрийн дотор жанжин Д.Сүхбаатарын эдэлж, хэрэглэж байсан малгай, дээл, гутал, хөөрөг даалин, сэлэм, маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан тэрлэг дээл, цэрэг малгай, маршал сэлэм, бичгийн хэрэгсэл зэрэг сонирхолтой түүхэн үзмэрүүд бий.
Д.Сүхбаатар нь 14 наснаасаа бичиг үсэгт шамдан сурч, 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан бөгөөд 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдсан. Тэрээр Ардын хувьсгалын удирдагчдын нэг төдийгүй оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн юм. 1922 онд Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдон ажиллаж байв.
Х.Чойбалсанд эцэг Жамц нь Дугар гэдэг нэр өгсөн ч 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбэйсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга, 1931 оны эцсээс Мал тариалангийн яамны сайдын албыг тус тус хашиж байсан. 1939-1952 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаар тасралтгүй 13 жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
