Ардын засаг төрийг үүсгэн байгуулагч, жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ.
1. МАН-ыг үндэслэгч, их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр МАН-д 124 шинэ гишүүн элсэн орж, намын батлахаа гардан авлаа.
Өөрийн итгэл үнэмшлийн дагаж улс төрийн сонголтоо хийж МАН-д элссэн 124 залуучуудын нэг нь МУСТА Т.Дэлгэрмөрөн байлаа.

2. Тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт Д.Сүхбаатарыг сурталчилагч О.Баатарын хувийн цуглуулгаар түр үзэсгэлэнг нээлээ. О.Баатар нь энэхүү үзэсгэлэнгээ 52 дахь жилдээ гаргаж байгаа бөгөөд Д.Сүхбаатартай холбоотой гэрэл зураг, баримал, тэмдэг, мөнгөн тэмдэгт зэрэг 500 гаруй үзмэр дэлгэгджээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр О.Баатарт МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонг гардууллаа.

3. Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан тэргүүтэй төр засаг, намын удирдлагууд, гадаадын төлөөлөгчид, намын гишүүд, иргэд оролцлоо.

4.Баянзүрх дүүргийн 12-р хороонд байдаг их жанжны гэрийн буурьт хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд МАН-ын улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Г.Атармаа болоод МАН-ын гишүүд, Их жанжин Д.Сүхбаатарын төрөл төрөгсөд, Баянзүрх дүүргийн иргэд оролцлоо.

5.Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Энэхүү үзэсгэлэн долоо хоногийн турш иргэдэд үнэгүй үйлчлэх юм.

Уг үзэсгэлэнгийн нээлтэнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, жанжны зээ охин Д.Сүхжаргалмаа, зээнцэр О.Хүрэлсэх нар оролцлоо.

6. Ардын хувьсгалын их удирдагч, жанжин Д.Сүхбаатараар овоглосон хоёрдугаар сургуулийн сурагчид түүхэн үеийг харуулсан зургийн үзэсгэлэн болоод илтгэлийн тэмцээнийг зохион байгуулжээ.



Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
