Нийгмийн даатгалын хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг арилжааны банкуудаар дамжуулан сар бүр олгож байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдал нь орлого багатай, тэтгэврийн орлогоороо амьдралаа авч яваа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээгчээ алдсан иргэдийн хувьд хүндээр тусч байна.
Эдгээр иргэдэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулан ажиллаж байна. Уг асуудлаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч болон хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авагч нийт 100 гаруй мянган иргэнд 3 хүртэлх сарын тэтгэврийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа тэтгэврийг ямар нэгэн хураамж, хүү шимтгэлгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох боломжийг бүрдүүлээд байна. Дээрх шийдвэрийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Ахмадын үндэсний чуулганы үеэр олон нийтэд танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ “Тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас хүү, шимтгэлгүйгээр урьдчилж авах ажил бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид хамрах хүрээг нь тэлэх асуудлыг судлах болно” гэв.
Тэтгэврээ урьдчилан авах иргэд нь тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх шаардлагатай бөгөөд тэтгэврийн урьдчилгаа авах хүсэлтээ харъяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Энэхүү арга хэмжээ нь тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа, эцэг эх нь нас барсан хүүхдүүд, тэжээгчээ алдсан иргэд, хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тэтгэвэр авагчдад хандсан нэн чухал ажил болж байна.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ

Ene hvv oboo yum hiigeed bnaa