ХБНГУ-ын Берлин хотноо 51 дэх удаагаа зохион байгуулагдаж буй “Ай Ти Би Берлин 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өчигдөр амжилттай нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, тус яамны сайдын зөвлөх Д.Гансүх, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор нараар ахлуулсан албаны төлөөлөлүүд оролцлоо.

ХБНГУ-ын Берлин хотын дарга ноён Михайл Мюллер, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ирис Глайке, ‘Мессэ Берлин’ компаний дарга Кристиан Гёке, ХБНГУ-ын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Френцэл, ХБНГУ-ын аялалын холбооны Ерөнхийлөгч Норберт Фийбиг болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай нар Дэлхийн 186 орнуудын 10,000 гаруй аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлтэнд онцолж оролцсон нь чухал ач холбогдолтой байлаа.

Дээр дурьдсан албаны төлөөллөөс гадна үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсэг болон МИАТ ХХК, Ger to ger, Great Chinghis Expedition, Tsolmon Travel, Juulchin, New Juulchin, Nature Tour, Ar Mongol Travel, Star Mongolia зэрэг компаниуд Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын салбарт сурталчлан таниулах үүрэгтэйгээр оролцлоо.
Үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуу нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт Торгоны замын сайд нарын долоодугаар уулзалт амжилттай зохион байгуулагджээ.

БОАЖЯ-ны ХМА

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
