Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа

2026 оны 10-р сарын 14 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт” гэдэг газар өнөөдөр (2026.10.13) 16:50 цагт гарсан хээрийн түймрийг 19:17 цагт цурамд оруулж, 23:55 цагт бүрэн унтраалаа.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Чингисийн далан” гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.10.14) 00:10 цагт бүрэн унтраалаа.

Харин тус аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх