Канад Улсын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслолын арга хэмжээ 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монреал хотноо зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан нар болон Монреаль хот дахь зарим орны ерөнхий болон өргөмжит консулууд, Кебекийн засгийн газрын холбогдох албаны хүмүүс, тус мужид аж төрж буй Монгол Улсын иргэдийн төлөөлөл, кебекийн бизнесийн болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.
Ёслолын үеэр Элчин сайд Р.Алтангэрэл, дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан, Өргөмжит консул Поль Лемей нар үг хэлж, Элчин сайд Р.Алтангэрэл Өргөмжит консул Поль Лемейд Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, Монгол Улсын төрийн далбаа, өргөмжит консулын тамга, Канадын Гадаад хэргийн яамнаас олгосон зөвшөөрлийн үнэмлэх зэргийг ёслол төгөлдөр гардуулав.
Элчин сайд Р.Алтангэрэл хэлсэн үгэндээ шинээр томилогдсон Өргөмжит консулын үндсэн үүрэг нь Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудал хэмээн онцолж, Монгол, Канадын өргөн хүрээтэй түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлан таниулах, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг тэмдэглэн түүнд ажлын амжилт хүсэв.
Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул нар худалдаа, эдийн засаг, соёл урлагийн нөлөө бүхий муж Кебек мужид Монгол Улсын Өргөмжит консулын газар ийнхүү нээгдэж буй нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийлж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Канадын Кебек мужид Монгол Улсын 500 орчим иргэн аж төрдөг бөгөөд Монреал хотын Монголчуудын холбоо, Монгол-Канадын боловсрол, соёлын төв, Монгол хэл бичгийн дугуйлан зэрэг байгууллага энэ мужид үйл ажиллагаа явуулж байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
