БОАЖЯ-наас санаачлан зохион байгуулж буй “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэхүү хуралд БОАЖЯ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ, УМБГ, УПЕГ, БЗДЗДТГ, СХДЗДТГ, аймгуудын БОАЖГ, МБОИЗ зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Хууль бус мод бэлтгэх асуудал түлшний мод, ажилгүйдэл, ядуурал, нийлүүлэлтийн нэгдсэн сүлжээ байхгүй, хууль тогтоомжийн хэрэгжилт, ойлголт хангалтгүй, мэргэжлийн аж ахуйн нэгжийн чадавх, хяналт муу зэрэг шалтгаануудаас үүсдэг байна. Сүүлийн таван жилийг өмнөх онуудтай харьцуулахад хууль бус мод бэлтгэлийн талаар бүртгэгдсэн хэрэг зөрчлийн тоо 67 хувиар буурсан гэх үзүүлэлттэй гаржээ. Үүнтэй холбоотойгоор манай улс Монгол орны UN-REDD хөтөлбөртэй хамтран хүлэнмжийн хий, ойн доройтол, хомсдлыг бууруулахаар ажиллаж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол улсыг Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, ногоон хөгжлийн хэрэгжилтийг дэмжих, ойн доройтол болон хомсдлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн нүүрс төрөгчийн хуримтлалыг хамгаалах, ойн тогтвортой менежментийг бий болгоход чиглэсэн олон улсын хөтөлбөр юм.

2003 онд Байгаль орчны хуулиудын зөрчлийн статистик үзүүлэлтийн дотор ойн хуулийн зөрчил 32,6 хувийг эзлэдэг байсан бол 2016 оны байдлаар 10,1 хувь болж буурсан байна. Мөн 2007 хууль бус мод бэлтгэлтэй холбоотой 809 хэрэг, зөрчил гарж байсан бол өмнөх онд 288 болтлоо буурсныг албаныхан онцолж байлаа. Аймгуудын хэмжээнд өмнөх жилд нийт 288 хэрэг зөрчил гарсан бол үүнээс хамгийн их буюу 49 хэрэг зөрчил нь Сэлэнгэ аймагт, харин хамгийн бага буюу гурван хэрэг Баянхонгор аймагт бүртгэгдсэн талаар Сэлэнгэ аймгийн Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Н.Эрдэнэцогт хэллээ.
Ойн тухай хуулийн зөрчлийн дотроос хамгийн их буюу 40 хувийг ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэх, 25 хувийг нь гарал үүслийн эрхийн бичигтэй холбоотой зөрчил эзлэсэн бол үлдсэн хувийг зөвшөөрөлгүй мод шилжүүлэн суулгасан, модон материалын стандартын зөрчил, бүх шатны ИТХ, Засаг даргын шийдвэр, ногоон бүстэй холбоотой зөрчилүүд эзлэжээ. Иймээс иж бүрэн хяналтын системтэй болох, постын дутмаг байдлыг сайжруулах, иргэд олон нийтэд ойн хуулийг сурталчилан таниулах, ойгоо зөв ашиглах, ойн тогтвортой менежментийг сайжруулах, ойн арчилгаа болон цэвэрлэгээг бүрэн хийх, хууль эрхзүйн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байгааг албаны хүмүүс хэлж байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.доллар
