Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бенилюксийн Холбооны Улс /Бельги, Нидерланд, Люксембург/-уудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Бенилюксийн Холбооны Улсад үр бүтээлтэй ажиллаж, суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа иргэд улсаа төлөөлсөн жинхэнэ элчин сайдууд хэмээгээд, цаг зав гарган уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт гадаад улсад хийх анхны айлчлалаа Европын Холбооны төв болсон Люксембург, Бельги улсаас эхлүүлсэн нь Монгол Улсын гадаад бодлогын томоохон илэрхийлэл, түүнийгээ хэрэгжүүлж байгаа чухал алхам гэлээ.
Дараа нь Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт монгол иргэддээ хандан үг хэлсэн. Тэрбээр, Хоёр том гүрний дунд оршин байгаа манай улс гуравдагч хөршийн буюу олон талт бодлогыг хэрэгжүүлдэг. Ази тивдээ бид Япон, Солонгос, цаашлаад АНУ, Канад зэрэг улсуудтай гуравдагч хөршийн харилцааг идэвхтэй хөгжүүлж байна. Манай улс Европын Холбооны улсууд, тэр дундаа Герман, Франц, Англитай нягт харилцаатай байсан бол энэ удаад Бенилюксийн орнуудтай харилцаагаа шинэ шатад гаргахаар айлчилж байна. Бенилюксийн орнуудад 2002 онд Улсын Их Хурлын дарга айлчилж байсан. 24 жилийн дараа хууль тогтоох байгууллагын тэргүүний хувиар хэрэгжиж буй энэ удаагийн айлчлал холдсон харилцааг сэргээн хөгжүүлэх зорилгыг дэвшүүлснээрээ онцлог хэмээсэн юм.
Бенилюксийн Холбооны улсуудтай эрүүл мэнд, хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг Улсын Их Хурлын дарга дурдаад, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрүүл мэндийн чиглэлээр манай улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж идэвхтэй дэмжиж, тусалж ирсэн гэдгийг онцоллоо. Тэрхүү хөтөлбөрийн үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурч, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын дарга 126 гишүүнтэй парламент эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлсэн гэдгээрээ онцлог хэмээгээд, төр засгаас гаргаж буй бодлого шийдвэр нийгмийн асуудалд илүү анхаарсан, ард иргэдээ хөгжүүлэх, хамгаалах бодлогыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж буйг мэдээлсэн.
Түүнчлэн үнийн өсөлт, шатахууны тасалдал, эрчим хүчний хомстол зэрэг үүсээд буй бэрхшээлийн талаар мэдээлж, эдгээрийг ард иргэддээ хүндрэл учруулахгүй даван туулахын төлөө хичээн ажиллаж буйг дуулгаад, 2026 оны хаврын ээлжит чуулганаар баталсан онцлох хуулиудын талаар танилцууллаа.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, “Монгол Улсын төрөөс барьж байгаа бодлого бол дэлхийн улс орнуудтай бүгдтэй нь ижил тэгш, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүгээрээ дамжуулж улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан хамгаалах юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагуудаас эхлээд улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, олон тулгуурт гадаад бодлогыг маш идэвхтэй явуулж байна. Энэ бол Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Түүнчлэн дэлхий даяар тархан суурьшсан монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, оршин суугаа улс оронд нь таатай байх бодлого баримтлах нь гадаад харилцааны чухал бодлогын нэг. Олон мянган иргэд маань АНУ, Япон, Солонгос, Европын холбооны улсуудад ажиллаж амьдарч байна. Тийм учир монгол иргэд олноороо ажиллаж, амьдарч байгаа улс орнуудтай харилцаагаа илүү хөгжүүлж, түүгээрээ дамжуулж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төр, засгийн бодлогыг хүргэхээр ажиллаж байна. 2016 оноос хойш гадаадад амьдарч байгаа иргэддээ зориулж “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж 2024 онд дууссан. Энэ хөтөлбөр үр дүнтэй байсан учир “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг 2025 онд шинэчлэн баталж хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан гадаадад оршин сууж байгаа монгол иргэдийнхээ үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хамгаалах, эх хэл, соёлыг түгээх, өвлүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын зэрэг 300 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан” гэлээ.
Тэрбээр Бельгид гурван монгол сургууль үйл ажиллагаа явуулж буйг сайшаагаад, Бенилексийн улс орнууд дахь 18 төрийн бус байгууллага нэгдсэн бодлогоор ажлаа үр дүнтэй явуулж эхэлсэнд баяр хүргэсэн.
Мөн хилийн чанадад суугаад Дипломат төлөөлөгчийн газруудаас иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм. Гадаадад оршин сууж буй иргэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” системээс олон төрлийн лавлагаа, тодорхойлолтыг авах боломж бүрдсэн байна. Түүнчлэн иргэд монголд авсан автомашин жолоодох үнэмлэхээрээ Европын Холбооны Улсуудад машин барих боломжтой болжээ.
Энэ удаагийн айлчлалын том зорилго нь Европын Холбооны Улсад зорчих визийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шинэ шатанд гаргах байсныг тэрбээр онцлон тэмдэглээд, айлчлалын үеэр хөндөж ярилцсан энэхүү асуудал тодорхой үр дүнд хүрснийг тодотгосон. Тодруулбал, Европын Парламентаас Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилж, албажуулсан бөгөөд Люксембург, Бельгийн парламетын тэргүүнүүд албан ёсны айлчлалын үеэр Европын Холбооны түвшинд Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах энэ асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг онцлон танилцуулсан юм.
Дараа нь Бельги дэх монголчуудын нэгдсэн холбооны тэргүүн асан Д.Баясгалан тус холбооны үйл ажиллагааны талаар танилцуулсан.
Бельгийн Монголчуудын холбоо 2006 онд байгуулагдсан бөгөөд эх орон, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, түүх, соёлыг, хилийн чанадад түгээн сурталчлах, хүүхэд, залуучууддаа үндэсний язгуур өв соёлоо уламжлан өвлүүлэх ажлыг зохион байгуулж иржээ.
Бельги Улсад 2006 оноос эхлэн үндэсний их баяр наадмын арга хэмжээг хотын захиргааны болон Элчин сайдын яамны тусламж, дэмжлэгтэйгээр 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг, 2026 онд Гадаад харилцааны яамтай хамтран “Нүүдэлчин монголчууд” анхдугаар фестивалийг Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ололт, амжилтаар дүүрэн буйгаа танилцуулсан юм.
Уулзалтад оролцсон иргэд гадаад оронд амьдарч буй иргэдэд тулгарч буй хүндрэл, төр, засгийн зүгээс хийж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа асуудлуудаа танилцуулж, Улсын Их Хурлын дарга болон уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Тэмүүлэн, М.Нарантуяа-Нара болон Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд нар хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Өнөөдөр цагаагчин могой өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
Есдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчил бүртгэгджээ
Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарь
Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
Луу, хулгана, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 66 дуудлага бүртгэгджээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
