Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон гэх хэрэгтэй холбогдуулан өнөөдөр (2017.03.31) Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэн зарим баримтыг дэлгэлээ.
Тэрбээр, “С.Зориг агсны амь насыг хохироосон гэх хэрэгт гурван хүн 24-25 жилийн ял шийтгүүлсэн. Хоёр шатны шүүх хурал хаалттай явагдсан. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримтыг олон нийтэд мэдээллээ. Гэхдээ энэ хэргийн байдал ээдрээтэй, олон нийтэд эргэлзээтэй асуудал олон байгаа учраас хэдийгээр миний хариуцдаг ажил биш ч гэсэн Монголын хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шүүх засаглалын дүр төрх, хүний эрх, эрх чөлөө гэх мэт олон эмзэг асуудлыг хөндөж байгаа учраас энэ асуудлын талаар мэдээлэл хийж байна” гэдгээ онцлов. Уг гэмт хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн Улсын Их Хурлын гишүүний хувьд өөрт нь хандаж өргөдөл гаргасныг тухайн үед нь хуулийн байгууллагуудад уламжилж байсныг Улсын Их Хурлын дэд дарга мэдээлэлдээ дурдаад Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх нь зөрчигдөж байгаа хохирогчдын дуу хоолой, хүсэлтийг олон нийтэд хүргэх үүднээс мэдээлэл хийж, яллагдагсдыг баривчлагдахаас өмнө болсон зарим баримтыг дэлгэж байна” гэлээ.




Түүнчлэн яллагдагч Ц.Амгаланбаатараас Чимгээ, Содномдаржаа нарт тухайн үед нь бичиж байсан гар утасны мессежүүдийг ил болгосон юм.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж эцэст нь “Одоо энэ хэргийг нууцын зэрэглэлтэй гээд 25 жил хав дарна. 25 жилийн дараа дахиад сөхөх үед энэ хэрэгтэй холбогдолтой бүх хүмүүс бурхны оронд одсон байх учир одоо энэ хэрэгт тун няхуур хандах хэрэгтэй” гэдгийг онцлоод сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

“Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +30 градус дулаан
Дуучин Л. Сөрөлт, А. Түмэн-Өлзий нарын уран бүтээл “Хайрлаж болохгүй хайр”
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгаалжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
