-Чингэлтэй дүүргийн намын байрны гадаа том биетэй залуучууд, бөхчүүд гээд 30-40 хүн ирчихсэн саналын хуудсаа тоолооч гэсэн шаардлага тавьсан намын гишүүдийг айлгаж дарамталж байна-
Өнгөрсөн ням гаригт Ардчилсан намын дотоод сонгууль болсон. Ардчилсан намын шинэчлэгдэж байгаагийн нэг илэрхийлэл болсон дотоод сонгууль амжилттай боллоо гэж намын удирдлагууд мэдэгдэж байгаа ч зарим газар тухайлбал Чингэлтэй дүүрэгт сонгууль будилаантжээ. Үүнд Чингэлтэй дүүргийн АН-ын даргын сонгууль будлиантаж, сонгох сонгогдох эрхэнд халдсан гэж гишүүд нь мэдэгдэв. Чингэлтэй дүүргийн АН-ын даргад УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, МоАХ-ны анхны гишүүдийн нэг Д.Алтанхуяг нар өрсөлдсөн билээ. Яагаад будилаан гарсан талаар нэр дэвшигч Д.Алтанхуягаас тодрууллаа.
-Сонгууль яагаад будилаантсан гэж үзэж байгаа талаараа та тайлбарлана уу. Яг хаана, ямар будилаан гарсан юм бэ?
– Чингэлтэй дүүргийн намын даргад санал өгөх 63, 64, 65, 66 гэсэн дөрвөн тойрогт санал хураалт болсон. 64-р тойрогт санал хураалт дууссаны дараа зөвхөн намын даргын саналын хуудсыг нэр дэвшигч хүн тус бүр дээр нь тоололгүйгээр нийт дүнг нь тэд гэж багцаалдаж тоолчихоод ямар ч лац ломбогүйгээр Чингэлтэй дүүргийн намын байр руу даваа гариг буюу уржигдар өглөө 7 цагт авч явсан. Би дүүргийнхээ сонгуулийн хороонд тооллого хийлгэх тухай гомдол гаргаж саналын хуудсаа тоолох гэж оролдлоо. Гэтэл нийт 488 гишүүн санал өгсөн байх ёстой байтал 408 саналын хуудас тоологдож үлдэгдэл 80 хуудас алга болсон байна. Ингээд сүүлдээ бүр тоолж чадахаа байгаад төв нам руу бас ямар нэгэн лац ломбогүй аваад явлаа. Ер нь Чингэлтэй дүүргийн 64 тойрогт санал хураалтын ажиллагаа маш их будлиантай явагдсан. Тухайлбал, хэсгийн хорооны ажилтан саналаа өгөх гэж ирсэн хүмүүст санаатайгаар саналын хуудсыг давхарлаж өгөх зөрчил хэд хэдэн удаа гарсан. Хэсгийн хорооны ажилтан биш ажиглагч хийж байгаа хүн сонгогчдод саналын хуудсыг өглөө 11 цагаас өдөр 15 хүртэл тарааж байсан нь намын үндсэн дүрэм, ДоСХ-ны дүрмийг маш ноцтой зөрчсөн зүйл болсон. Мөн санал өгөх гэж ирсэн гишүүнээс иргэний үнэмлэхийг нь шаардахгүйгээр зүгээр намын батлахаар нь санал өгөх, өөр дүүргийн иргэнээр санал өгсөн зэрэг зөрчлүүд гарч байсан. Жишээлбэл, 19 настай хүүхэд 53 настай хүний иргэнийүнэмлэхээр санал өгсөн. Хэсгийн хорооны ажилтан нь очиж шалгасан мөртлөө үүнийг мэдсээр байж саналыг нь өгүүлсэн. Энэ үйлдэл нь санаатай хоорондоо тохирч байгаад хийсэн үйлдэл гэж ойлгож байгаа.
-Намын даргын саналын дүн эцсийн байдлаар гарч чадсан уу. Ер нь та өрсөлдөгч Г.Баярсайханаас илүү санал аваад байгаа юм уу. Эсвэл дутуу саналтай байгаа юм уу?
-Нийт дөрвөн тойрогт санал хураалт болсноос гурван тойрогт нь би 77 саналаар ялсан байгаа. Гэтэл 64-р тойрог дээрх саналыг хэсгийн хорооны ажилтнууд ийш тийш нь авч гүйлдээд дүнг нь гаргахгүй, харуулахгүй байх юм. Одоо манай Чингэлтэй дүүргийн намын байрны гадаа том биетэй залуучууд, бөхчүүд гээд 30-40 хүн ирчихсэн саналын хуудсаа тоолооч гэсэн шаардлага тавьсан намын гишүүдийг айлгаж дарамталж байна.
-Цаашид ямар арга хэмжээ авахаар болж байна вэ?
-Нэгдүгээрт, 64-р тойрогт санал өгсөн сонгогчдын саналыг тоолоод өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна. Миний хувьд ялах ялагдах нь чухал биш хамгийн гол нь гишүүдийнхээ өгсөн саналыг үнэн зөвөөр шударгаар тоолуулмаар байна.
Хоёрдугаарт, нэгэнт будлиантай сонгууль болгож байгаа тул би намын Дотоод Сонгуулийн хороонд хандаж гомдлоо гаргана. Маш олон зөрчлүүд гарч, сонгох, сонгогдох эрхэнд халдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд удаа дараа гарлаа. Заавал Г.Баярсайханыг ялуулах гэж улайраад зохион байгуулалттайгаар гүйлдээд байгаа хэсгийн хорооны ажилтнуудын хийж буй энэ үйлдлийн ард хэн байна вэ гэдэг нь тодорхой болов уу. УИХ-ын гишүүн байсан, Монгол төрийн сайд хийж байсан Г.Баярсайхан та шударгаар сонгуулийг явуулахад гүн туслалцаа үзүүлнэ үү гэж хүсэх байна. Анхнаас нь энэ санал хураалтийг хэсгийн хорооны ажилтнууд нь зохион байгуулалттайгаар хууль бусаар явуулсан учраас 64-р тойргийн хүрээнд буюу ЧД-ийн 7, 8, 9, 10, 11 хорооны гишүүдийнхээ дунд намын даргын сонгуулийг дахин явуулах санал гаргаж байгаа.
Б.САРУУЛ

Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
