Монголын Ширээний Теннисний 2017 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний онцлог бол шинэ үе өөрийгээ зарлан тунхаглалаа гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. Үнэхээр ч шигшээ 4-д шалгарсан эрэгтэй , эмэгтэй шигшээ 8 тамирчны 6 нь шинэ залуу тамирчид байлаа. Эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолтын 1/8-ний нугалаанд улсын аварга Бэгзийг дэд мастер Эрдэнэбаяр 3:0-ээр, улсын аварга Б.Баярмагнайг дэд мастер Чулуудай 3:2-оор, улсын аварга Энхсайханыг дэд мастер Батдэлгэр 3:1 харьцаагаар буулгаж шигшээ дөрөвт шалгарч тэмцээний гол шуугианыг тарилаа.
Олон улсын хэмжээний мастер Э.Лхагвасүрэн дэд мастер Чинзоригийг 3:2 харьцаагаар буулгаж залуучуудтай аваргын төлөө өрсөлдөөнөө аваргуудаас ганцаараа үргэлжлүүлэх болсон. Өнгөрсөн оны улсын аварга Билигт улсын аварга Энхсайханд 3:1-ээр хожигдсоноор тэмцээнийг эрт орхисон бол сүүлийн жилүүдэд медалийн тавцангаас бууж үзээгүй улсын аварга Бэгз, Баярмагнай нар анх удаа медальгүй буцлаа.
Тэгвэл улсын аварга Батхишигтэй хамт дэд мастер, дунд сургуулийн сурагч Б.Должинзуу, Ундрам, Болор нар шалгарсан. Эмэгтэйчүүдээс Должинзуу анх удаа финалдаж Батхишигт хожигдон насанд хүрэгчдийн улсын аваргаас мөнгөн медаль, Ундрам, Болор нар хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдээс Эрдэнэбаяр мөнгө, Чулуудай, Батдэлгэр нар анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.
ЛХАГВАСҮРЭН 4, БАТХИШИГ 9 ДЭХ УДААГАА АВАРГАЛЛАА

Лхагвасүрэн энэ жил түрүүлснээр 4 дэх түрүүгээ авч их мастер Цэдэнбалжир, Нэргүй агсан болон үеийн нөхөр Алтантулгын 4 түрүүлсэн амжилттай зэрэгцэв. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-нд анх удаа 2005 онд түрүүлсэн байдаг. 10 -н жилийн дунд сургуулийн сурагчдаас Э.Лхагвасүрэн, Б.Баярмагнай нар насанд хүрэгчдийн УАШТ-нд түрүүлсэн гэж бүртгэгдсэн байдаг. Эрэгтэйчүүдийн ангилалд. Тэгвэл одоо түүний өмнө 5 түрүүлсэн Т.Болд аварга үлджээ. Энэ рекордыг Алтантулга, Лхагвасүрэн нар эвдэх боломжтой боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Харин эмэгтэйчүүдийн хувьд Батхишиг 9 дэх удаагаа түрүүлснээр улсын аварга Отгонжаргал мастерийн 9 түрүүлсэн амжилттай мөн зэрэгцсэн байна. Одоо түүний өмнө 11 түрүүлсэн Мөнхцэцэг мастер бий. Батхишиг дахин З, Э.Лхагвасүрэн 2 түрүүлбэл Монголын ширээний теннисний аваргын рекордыг шинэчлэх боломжтой юм байна. Батхишигийг тогтоох эмэгтэй тамирчин ховор учир Мөнхцэцэгийн рекорд ойрын 4 жилд эвдэгдэх бүрэн магадлалтай гэж хорхойтнууд, судлаачид үзэж байна. Харин эрэгтэй рекордыг эвдэх тийм ч амаргүй. Учир нь өөрийн үеийн өрсөлдөгчдөөс гадна, шинэ залуу үе олноороо хүч түрэн гарч ирсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Гэхдээ боломж бий гэдгийг үгүйсгэхгүй байна. Лхагвасүрэн 4 дэх удаагаа түрүүлснээр өөрийн үеийнхний 10 дахь түрүүг авчирлаа. Лхагвасүрэнгийн 4 дээр, Алтантулга 4, Энхсайхан, Төрболд нар тус бүр 1 түрүү авсан байдаг. Харин Батхишигийн 9 түрүүлэх завсар улсын аварга Номин, Эрдэнэсувд, Дэлгэрмаа, Энхжин нар тус бүр нэг удаа түрүүлсэн байдаг.
СҮҮЛИЙН 5 ЖИЛ “СОЛГОЙ” ТАМИРЧИН ДАРААЛАН АВАРГАЛАВ

Энэ бол маш сонин үзүүлэлт. 2013, 2015, 2017 онд Лхагвасүрэн түрүүлсэн бол тэгш тоотой 2014,2016 онд Билигт түрүүлсэн байдаг. Энэ жилийн шөвгийн дөрөвт ч гэсэн Эрдэнэбаяраас бусад нь солгой байсныг онцлох нь зөв. Тэгэхээр ойрын жилүүдэд солгой тамирчид медалийн тавцнаас буухгүй гэж таамаглаж болох нь. Энэ бол эмэгтэйчүүдэд хамааралгүй.
БАГИЙН ТӨРЛӨӨР МОНЛАА– АРХАНГАЙ АВАРГАЛАВ

Анх удаа Архангай аймгаараа овоглосон Мон-Лаа багийн эмэгтэйчүүд алт, эрэгтэйчүүд хүрэл медаль хүртэв. Үзүүлэлтийг жагсаав :
Баг, эрэгтэй :
Алт- Төмөрт өргөө
Мөнгө- Бласт – Шинэ од
Хүрэл – Архангай – МонЛаа
Баг, эмэгтэй :
Алт: Архангай- МонЛаа
Мөнгө : Төмөрт Өргөө
Гурав : Бласт -Шинэ од
Холимог хос :
Алт :
Лхагвасүрэн – Батхишиг
Мөнгө:
Мөнхзориг – Должинзуу
Хүрэл :
Чулуудай – Индра
Ө.РАГЧААСҮРЭН ( Дархан уул аймгаас мэдээлэв)
Эх сурвалж : SPORTLIFE.mn

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
