Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох бага насны гурван хүүхдийг голд үйж амь насаа алдах аюулаас аварлаа.
Тэрбээр энэ сарын 16-ны өдөр Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр хүүхэд хэвтэж байхыг харж ус гатлан очтол нэгэн хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй болж, осгосон байдалтай зогсож байжээ. Мөн дөрөв, тав орчим настай хоёр хүү ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь норж хөлдөн голын мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.
Цахир сумын Хүн эмнэлгийн эмч, сувилагч нар осгосон хүүхдүүдэд шаардлагатай эрчимт эмчилгээг хийснээр таван настай Д.Ганхуяг, дөрвөн настай Т.Өсөхбаяр, долоон настай С.Цэрэнрандал нарын бие сайжирчээ. Гурван хүү тухайн өдрийн 12:00 цагийн орчимд голоос ус авах гэж очсон аж. Гэтэл голын мөс цөмрөн улмаар усанд 40 метр орчим урсаж, голын дунд хэсэгт мөсөн дээр тогтоод байхад нь цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад 18:00 цагийн орчимд аварчээ.
Хүүхдүүдийнх нь алтан амийг аварсан эрхэм үйлстэн цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтоход гурван хүүгийн эцэг, эх, төрөл, садан болон Цахир сумын төр захиргааны байгууллагын зүгээс талархал илэрхийлсэн байна. Цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн эрдэнэт хүний алтан амийг аварсан Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Цахир сумын иргэн Г.Эрдэнэбат нарт талархал илэрхийлье.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
