“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ

2026 оны 09-р сарын 15 өдөр, 12 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
номын

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалтай.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 2026 онд улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг батлан 21 аймгийн Соёл, аялал жуулчлал, залуучуудын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлж хаврын номын баярыг амжилттай зохион байгуулсан бөгөөд намрын номын баярыг 2026 оны 09 дүгээр сарын 19, 21-ний өдрүүдэд зохион байгуулах талаар 2026 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/487 дугаар албан тоотоор чиглэл хүргүүлэн ажиллаж байна.

Үндэсний дархлаа болсон бичиг соёлоо дээдлэн дэлгэрүүлж, ном унших соёлыг төлөвшүүлэх, зохиолч, номын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр зохион байгуулдаг тус арга хэмжээг өдгөө 40 дэх удаагаа зохион байгуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэл зохион байгуулалтаа хангаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх