Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил орчин үеийн урлагийн дэлхийн наадам болох “Венецийн биенналь” болон “Докүмента” олон улсын үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцох нийт уран бүтээлч, зохион байгуулагч, ивээн тэтгэгчдийг хүлээн авч баяр хүргэх, талархал илэрхийлэх арга хэмжээ ГХЯ-нд болов.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 57 дахь удаагийн “Венецийн биенналь”-д Үндэсний комиссараар ажиллаж байгаа бөгөөд арга хэмжээний үеэр орчин үеийн урлагийн ”дэлхийн олимп” гэх “Венецийн биенналь”-д монголын уран бүтээлчид дахин оролцох болсонд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, ерөнхий зохион байгуулагч Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, ивээн тэтгэгч, хандивлагч нарт талархал илэрхийлэв. Тэрбээр манай уран бүтээлчид “Венецийн биенналь”-т хоёр удаа оролцохдоо зөвхөн соёл урлагт хайртай, эх орноо дэлхийд сурталчлах, таниулах хүсэл эрмэлзэлтэй, эх оронч сэтгэлтэй дотоодын бизнес эрхлэгчдийн хандив, тусламжид түшиглэж буйг онцолж, цаашид дэлхий дахинаа Монгол Улсын нэр хүндийг өсөн нэмэгдүүлэх, эерэгээр сурталчлах ач холбогдол бүхий олон улсын арга хэмжээнд монголын талын оролцоог нэмэгдүүлэх, тогтмолжуулахад төр, засгийн байгууллагууд анхаарах, төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг дурдсан.

Олон улсын ААА зэрэглэлийн арга хэмжээ болох “Венецийн биенналь”-д Монгол Улс уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар бүтээлээрээ оролцож, Ё.Далх-Очир куратороор ажиллана.
“100 хоногийн музей” нэрээр дэлхийд танигдсан 70 жилийн түүхтэй “Докүмента” олон улсын үзэсгэлэнд манай талаас Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүд зохион байгуулагч талын хүсэлтээр оролцож дэлхийн олон сая урлаг сонирхогчдын нүдийг хужирлахын зэрэгцээ монгол хүний билэг авьяас, уран сэтгэмж, ур чадварыг олон улсад сурталчлан танилцуулна. Тус үзэсгэлэнд манай залуу уран бүтээлч Ц.Ариунтөгс орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлээр, Б.Номин “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүдийн агуулга, санааг өнөө цагийн залуу үеийн сэтгэмжээр бүтээж оролцох юм.
Дашрамд дурдахад “Венецийн биенналь” үзэсгэлэн урлагийн цахим маркет болох Artnet.com-ын 2017 оны жагсаалтыг тэргүүлж, таван жил тутам зохион байгуулагддаг “Докүмента” удаалжээ. Эдгээр олон улсын үзэсгэлэнд оролцох нь тухайн улс бөгөөд уран бүтээлчдийн хувьд нь асар их хариуцлага, нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болдог байна.

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
