Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийг зохион байгуулах процесс аль хэдийнэ эхлээд байна. Өнөөдөр л гэхэд нэр дэвшигчид СЕХ-нд бичиг баримтаа хүргүүллээ. Харин үүнээс өмнө намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулан, зарласан. Тэгвэл энэ бүх процессыг улс төрийн ууган хүчин МАН манлайлан үлгэрлэж байна. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг. МАН-ынхны энэ идэвхтэй, хариуцлагатай, ууган хүчний үүргээ ухамсарласан байдал 2016 оны УИХ-ын сонгуулийн амжилтыг нь давтахаар харагдаж байгааг тоймчид хэлж байна.
МАН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ анхлан зарлав

Тавдугаар сарын 3. МАН-ын VIII Бага хурлаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодрууллаа. Бага хуралд нийт 259 гишүүн оролцсон бөгөөд үүнээс 222 нь саналаа өгчээ. Ингэснээр санал өгсөн нийт гишүүдийн 86.6 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болсон юм. М.Энхболд ийнхүү намаа төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон даруйдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намайг дэвшүүлсэн энэ үйл явдлыг асар их хариуцлага гэж ухамсарлан хүлээн авч байна. Надад үүрэг даалгаврын асар том ачаа мөрөн дээр бууж байгааг тодоос тод мэдэрч байна.
Би МАН хэмээх өндөр босготой, өлзийт хоймортой их айлд, энэрэл түшгийн уул мэт өнөр бүлийн дунд өсч торниж өдий зэрэгт хүрсэн хүн. Төрийн байгууллагын жирийн албан хаагчаас Хотын захирагч, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, УИХ-ын дарга хүртэлх миний амьдралын 30 гаруй жилийн өгсүүр замын улаач хөтөч нь та нар минь байсан. Та бүхнийхээ энэ их хүндлэл найдварыг хөсөрдүүлэхгүйн төлөө би бүхий л боломжоо шавхан зүтгэх болно. Ард иргэдийн амьдрал тааруухан байна. хэн ийм болгосон, юу тиймд хүргэсэн талаар олныг ярьж хойш харахыг би хүсэхгүй байна. Бид одоо зөвхөн урагш харах ёстой. Өнөөдрөөр биш маргаашаар амьдарцгаая. Бид нэг буурин дээр мэтгэлцэж, маргалдсаар хэтэрхий удаж байна. Тиймээс одоо нэгдмэл байр суурьтайгаар урагш зүтгэх цаг болсон. Болохгүй бүтэхгүй буруу хазгай бүхнээ буурин дээрээ орхиод урагшилцгаая. Энэ цаг үе биднээс зөвшилцөл, ойлголцол, эв нэгдлийг улс орныхоо дотор үймж бужигнахгүй, тогтвортой байхыг шаардаж байна. Ингэж чадвал бид ирээдүйн сайн сайханд түүртэх юмгүй хүрч чадна” хэмээн жинтэй үгийг хэлсэн. Ийн хэлснээс нь үзвэл М.Энхболд хий үсчдэггүй, худлаа цэцэрхдэггүй, бодлого, хөгжил ярьсан манлайлагч болохыг харж болно. Өрсөлдөгчдийнх нь зүгээс МАН гарвал өшөө авах ажиллагааг эхлүүлнэ гэх хар пи-арыг өрнүүлж байгаа ч 30 гаруй жил Монголын улс төрийн өнгийг тодорхойлолцсон тулхтай улс төрчийн хувьд М.Энхболд өнгөрснөө шүүх бус, бүгдийг буурин дээр нь орхиод урагш алхахаа илэрхийлсэн нь маш товч бөгөөд тодорхой, шийдэмгий хариулт болсон юм.
Ийнхүү МАН хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ зарлалаа. Харин АН тавдугаар сарын 4, МАХН тавдугаар сарын 5-нд нэр дэвшигчдээ тодруулан зарласан юм. Энэ бол МАН улс төрийн ууган хүчин гэдгээ харуулсан, бас бусдыгаа манлайлсан үйлдэл байлаа.
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хамгийн түрүүнд хүргүүлэв

Улс төрийн намаас нэр дэвшигчид бичиг баримтаа СЕХ-нд хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Харин бичиг баримтаа хүргүүлэх явцыг мөн л МАН тэргүүллээ. Тодруулбал, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр 09.40 цагт СЕХ-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримт бичгээ гардуулж өгсөн юм. Тэрбээр хуульд заасан хугацаанд багтаан холбогдох баримтуудыг хүлээлгэн өгч байна гэдгээ тодотгосон. Ингэснээр МАН мөн л хамгийн түрүүнд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг СЕХ-нд хүргүүллээ. Дараагаар нь МАХН 11.30 цагт, АН 12.30 цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн баримтыг хүлээлгэн өгсөн юм. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн бичиг баримтаа бусдыгаа түүчээлэн СЕХ-нд гардуулахдаа мөн л жинтэйхэн үг хэлсэн нь эрүүл, зөв өрсөлдөөнд уриалсан явдал байлаа. Тэрбээр “Төрт ёс, монгол төрийн тэргүүнээ сонгох сонгуулийн эрхэм хүндтэй энэ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг үүднээсээ МАН-аас нэр дэвшсэн миний бие өөрийн биеэр хуулийн хугацаанд нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалуудыг бүрдүүлж, хүлээлгэн өглөө. МАН дунд, ахмад, залуу үеийн алтан хэлхээн дээр тогтож ирсэн олон арван жилийн түүхэн уламжлалтай улс төрийн хүчин.
Энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль хуульд нийцсэн, бодлого, үйл ажиллагааны шударга өрсөлдөөн байгаасай гэж хүсч байна” хэмээн тодотгосон. Энэ бол өрсөлдөгчдөө шударга өрсөлдөөнд уриалснаас гадна Монгол төрийн тэргүүний сонгуульд хүн бүр хүндэтгэлтэй хандах ёстойг сануулсан УИХ-ын даргын үг ч гэж харж болохоор байлаа. Нөгөө талаас МАН улс төрийн ууган хүчин гэдэг утгаараа бүгдэд манлайлж оролцох ёстой гэсэн чиг баримжаатайг намын даргынх нь хийж буй үйлдэл, хэлсэн үгнээс бэлхнээ харж болно. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн бүхий л процессыг ухамсар, хариуцлагатайгаар манлайлж байгаа МАН цаашид ч гараа сайн бол бариа сайн гэдэг зарчмаар сонгуулийг дуусгах нь дамжиггүй. Үүнийг ууган улс төрийн намын төлөвшил, удирдагчийнх нь зангараг бүрнээ харуулж байна гэж тодорхойлж болох юм.
С.ӨРНӨЛ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
