МЭТГЭЛЦЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ ИХ
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: -Нэр дэвшигчид угаасаа мэтгэлцээн зохион байгуулах ёстой. Тиймээс хийх ажлаа хийх л хэрэгтэй. Мэдээж мэтгэлцээний ач холбогдол их. Тухайн хүн өөрийгөө ард иргэдэд илүү сайн таниулахын тулд мэтгэлцээнд ордог. Хүмүүсийн сонирхсон асуултад нэр дэвшигчид хэрхэн хариулж байгааг иргэд хараад хэн нь хэн бэ гэдгийг ойлгоно.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: -Манай улсын төдийгүй олон улсын жишигт Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мэтгэлцээн явуулах нь улс төрийн соёлын илэрхийлэл болдог. Тухайн намаас нэр дэвшигч өөрийн баримтлах бодлого чиглэл, хөтөлбөрөө танилцуулахаас гадна нийгэмд тулгамдаж байгаа асуудлын талаар байр сууриа нээлттэй ярилцах нь сонгогчдод сонголтоо хийхэд дөхөм болох талтай. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жишгээс харахад сурталчилгааны хугацаа дуусахаас 2-3 өдрийн өмнө өрсөлдөгч талууд мэтгэлцээнд ордог. Нийтлэг энэ зарчмаараа нэг л удаа мэтгэлцэх нь зөв байх. Сонгуулийн сурталчилгааны хугацаа богино болохоор нэр дэвшигчид олон дахин уулзаж мэтгэлцээд байх цаг ч хомс байх болов уу.
УИХ-ын гишүүн Л.БОЛД: -Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах нь хамгийн зөв зүйл. Нэр дэвшигчдийн хийж, хэрэгжүүлэх гол ажлуудынх нь чиглэлд нэг биш хэд хэдэн удаа мэтгэлцүүлэх хэрэгтэй. УИХ-д суудалтай намууд Ерөнхийчлөгчид нэр дэвшүүлэх хүнээ сонгох тэр үе хүртэл мэтгэлцээн зохион байгуулах ёстой гэж боддог. Улсынхаа төрийн тэргүүнийг сонгох нь хариуцлага. Тиймээс нэр дэвшигчид ямар үзэл бодолтой явдаг, хэрэв Ерөнхийлөгч болбол ямар бодлого барьж, юу хийж хэрэгжүүлэх, түүнээс цаашид юу хүлээх үү зэрэгт хүн бүр тодорхой ойлголттой болсноор сонголтоо зөв хийнэ. Түүнээс биш маш нууцлаг, хэн нь хэн бэ гэдгийг мэдэж амжилгүйгээр шууд сонголт хийх нь буруу.
ИРГЭД СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХИЙН ТУЛД ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙГ ШААРДАХ ЭРХТЭЙ
Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг: -Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах нь маш их ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдээс хэнийг нь сонгохоо мэдэхгүй, шийдэж чадаагүй сонгогчдод сонголтоо хийх боломжийг олгодог. Анх 1960 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид халз мэтгэлцээн зохион байгуулж байсан. Хэдхэн хоногийн өмнө болсон БНСУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэхэд зургаан удаа халз мэтгэлцээн зохион байгууллаа шүү дээ. Сонгуульд нэр дэвшигчид бодлогоор өрсөлддөг, өөрөөр хэлбэл, сонгууль гэдэг нь бодлогын өрсөлдөөн. Халз мэтгэлцээний үед нэр дэвшигчид ямар бодлого барих гэж байгааг ард иргэд ойлгож, тухайн хүний талаар ч маш сайн мэдээлэлтэй болдог. Манай улс анх 1993 онд П.Очирбат, Л.Түдэв гуай хоёр халз мэтгэлцээнд орж байсан. Гэхдээ манайд сонгодог утгаараа халз мэтгэлцээн болж байгаагүй. Ярилцлагын хэлбэрээр өрнөдөг. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ч гэсэн заавал мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй. Учир нь, сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байгаа. Нэр дэвшигчдэд бүх аймаг, сумаа тойроод сурталчилгаа хийх боломж бага. Тиймээс нэгээс хоёр удаа мэтгэлцээн зохион байгуулах боломжтой. Эхний удаа эдийн засгийн талаар мэтгэлцлээ гэхэд хоёр дахь нь гадаад бодлогын талаар ч юм уу. Ямар ч гэсэн мэтгэлцээн зохион байгуулах хэрэгтэй, иргэд ч сонголтоо хийхийн тулд үүнийг шаардах эрхтэй.хэн, юу хийхийг мэдэх боломжтой
АШУИС-ийн V дамжааны оюутан Б.Жамбал: -Олонх хүн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярьж байна. Оюутан бид ч мөн адил Монгол Улсын төрийн тэргүүн хэн байх ёстой вэ гэдэгт анхаарал хандуулж, санал бодлоо хуваалцдаг. Ер нь үеийн залуустайгаа ярилцаж байхад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл тун бүрхэг байдаг нь анзаарагддаг. Тиймээс нэр дэвшигчид өөрийн тухай болон мөрийн хөтөлбөрийнхөө талаар сайн ярьж, хэлдэг байгаасай. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид ард түмнийхээ өмнө ил гарч хоорондоо мэтгэлцэх мэтгэлцээний нэвтрүүлэгт оролцох хэрэгтэй. Мэтгэлцсэнээр тухайн хүнийг хэн бэ, юу хийх вэ гэдгийг мэдэж авах бүрэн боломжтой. Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийг би сорилт гэж хүлээж авдаг. Энэ сорилтыг давсан хүн л төрийн тэргүүн болох ёстой.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Алтанхуяг: -Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай мөч удахгүй тохионо. Тиймээс бид итгэл, сэтгэл дааж ихийг хийж бүтээх хүнийг төрийн тэргүүнээрээ сонгох учиртай. Гэтэл яг үнэнийг хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй хүмүүсийн талаарх мэдээлэл ард түмний дунд маш дутмаг. Энэ мэдээллийг ил болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зурагтаар нүүр нүүрээ харан мэтгэлцэх нь ард түмнийхээ өмнө хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнах нь чухал. Өөрөөр хэлбэл, ямар ч өнгө, будаггүйгээр ард түмнийхээ төлөө хийх ажлаа яриасай гэж хүсч байна.
Эх сурвалж: Монголын Үнэн сонин

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
