Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт болно. Энэ өдөр иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамираар идэвхитэй хичээллэх сэдэл төрүүлэх, гүйлтийн спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар Марафон” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.
-Нийслэлээс жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” энэ бямба гаригт болно. Энэ өдрийг тохиолдуулан “Улаанбаатар Марафон”-ыг зохион байгуулдаг. Марафонд энэ жил хэдэн хүн оролцохоор бүртгүүлсэн бэ?
-Зам тээврийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэгийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг жил бүр зохион байгуулдаг. Тиймээс энэ өдөр иргэдийн нийтийн биеийн тамираар хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг энэ сарын 20–нд буюу бямба гаригт 30 гаруй мянган гүйгчдийг хамруулан зохион байгуулахаар бэлтгэж байна.
-Энэ жилийн марафоны онцлог нь юу вэ?
-Ер нь “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой. Иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвхи санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын иргэдийг хамруулж зохион байгуулж байна.
Энэ жилийн гүйлтэд Кени, Өмнөд Солонгос, Япон улсын хоёр тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор бүртгүүлсэн. Мөн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени, Их Британи, АНУ, БНГУ, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц зэрэг орны Элчин сайдын яамны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл оролцоно. Үүнээс гадна урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжилнэ.
-Бямба гаригт нийслэлийн аль хэсгээр зам хаах вэ. Мөн марафонтой холбоотой албан ёсны мэдээллийг хаанаас авах боломжтой бол?
-Энэ өдөр өглөө 08:00 цагаас 18:00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийнэ. Ерөнхийдөө Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжаас дотогш хэсэг зэрэг нийслэлийн төв хэсгийн бүх замыг хаана. Тиймээс “Нарантуул”, “Дүнжингарав”, “Өгөөмөр”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Баянзүрх”, “Хархорин”, “Меркури”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүд ажиллахгүй юм.
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийг зохион байгуулах тухай зар сурталчилгаа, заавар, журам, мэдээ мэдээллийг www.ub-marathon.ub.gov.mn, www.sport.ub.gov.mn сайт, “Ub-Marathon” Public group, Community page-ээс хүлээн авах боломжтой. Иргэд та бүхнийг “Автомашингүй өдөр”-өөр идэвхитэй байж, нийслэлийн үйл ажиллагаандаа оролцохыг уриалж байна.
-Бэлтгэл ажил нь ерөнхийдөө дууссан уу. Ямар байгууллагууд хамтран ажиллаж байгаа вэ?
-Энэхүү гүйлтийг амжилттай зохион байгуулж, оролцогчдын тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар ажиллаж, хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Гадаад харилцааны яам, Нийслэлийн есөн дүүрэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн алба зэрэг маш олон байгууллагууд хамтран ажиллаж байна. Бэлтгэл ажил ерөнхийдөө дуусах шатандаа явж байна. Дэмжигч байгууллагаар Монголын Үндэсний олимпийн хороо, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн, Монголын Оюутны холбоо, Монголын Оюутны спортын холбоо хамтран ажиллаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
