Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ази номхон далайн бүсийг хариуцсан салбарын захирал хатагтай Мариа Нэннэтэй А Мотус, Монгол дахь салбарын захирал Лилжерт Пер, төслийн ажилтан Эмманулэ Мускара нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөөс болж нутгаа орхин шилжилт хөдөлгөөнд өртөх аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх талаар ярилцаж, цаашид энэ тал дээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ази номхон далайн бүсийг хариуцсан салбарын захирал хатагтай Мариа Нэннэтэй А Мотус “Монголчууд байгалийнхаа араншинг тандаж нүүж ирсэн эртний соёлтой ард түмэн. Тиймээс миний бие энэхүү ажлыг аваад удаагүй байгаа ч гэсэн Монголд анхаарал хандуулж, та бүхнээс туршлага судлах, хуваалцах үүднээс хүрэлцэн ирээд байна” хэмээсэн юм.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлэхдээ “Монголчууд байгалийнхаа араншинг дагаж нүүдэллэдэг соёл иргэншилтэй хэдий ч сүүлийн үед орон нутагт амжиргааны түвшин, дэд бүтцийн хөгжил сул байгаатай холбоотойгоор хот суурин бараадсан шилжилт хөдөлгөөн ихэссэн. Үүнээс болж хүн амын нягтрал үүсч, агаар, хөрсний бохирдол Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болж хувираад байна. Шилжилт хөдөлгөөнийг сааруулах, орон нутгийг эзгүйрүүлэхгүйн тулд Засгийн газар 2016-2020 оны мөрийн хөтөлбөртөө орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх ажлыг тусгасан. Энэ хүрээнд орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих зэрэг ажлуудыг хийхээр анхааран ажиллаж байгаа. Мөн малчдын нийгмийн даатгалын асуудал, хол нутагт амьдардаг иргэдэд нэмэгдлийн асуудлыг шийдэх, сургуулиа төгссөн оюутнуудыг орон нутагт нь ажлын байраар хангах нь орон нутгийг эзгүйрүүлэхгүй байх гол хүчин зүйл юм.
Одоогийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс болж иргэд нутгаасаа дайжсан асуудал гараагүй ч уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад аюулын харанга дэлдэж байгааг онцлох нь зүйн хэрэг. Судалгаанаас үзэхэд уур амьгалын өөрчлөлтын 53 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдэг нь тогтоогдсон. Зөвхөн Монгол Улсад л болдог байгалийн гамшигт үзэгдэл болох ган, зудыг бид олон улсын түвшинд ойлгон таниулж, хүлээн зөвшөөрүүлэх ажлыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ хүрээнд ирэх жил олон улсын томоохон хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.
Ц.Батбаяр дэд сайдын өгсөн мэдээлэл дээр үндэслэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагынхан хэд хэдэн чиглэлээр БОАЖЯ-тай хамтарч ажиллах саналтай байгаагаа уулзалтын төгсгөлд илэрхийлж, ажил хэрэг болгох тал дээр анхаарна гэдгээ уламжиллаа.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
