Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын суурьшлын бүсийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгохгүй байх, одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулийн хэрэгжилтийг чанд мөрдүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны суурьшлын бүсэд 162 га талбай эзэлдэг “Найрамдал” шаврын ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн нэг тээвэрлэлтийн зам маршруттай, тоосжилт үүсгэхгүй байх үүднээс усалгааг тогтмолжуулах, нуралтаас хамгаалсан бэхэлгээ, хаалт хашлага хийх, уурхайн тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, дүйцүүлэх нөхөн сэргээлт хийх тохиолдолд тухайн дүүрэг дэх булаг шандыг тохижуулж хамгаалах зэрэг үүрэг даалгаврыг өгч, дээрх ажлууд хийгдэж эхлээд байна. Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан хяналт шалгалтын хүрээнд “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийн талаар сургалтыг зохион байгуулж тус ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордыг 1945 онд нээж илрүүлэн 1962 оноос ашиглаж эхэлсэн, Улаанбаатар хотын тоосгоны үйлдвэрийн гол түүхий эд болох шар шаврын хамгийн том орд бөгөөд тухайн хэсэгт амьдардаг иргэдийн зүгээс аж ахуйн нэгжүүд олон салаа замаар тээвэрлэлт хийснээр их хэмжээний тоосжилт, дуу чимээний бохирдол үүсч, иргэдийн хашаа, байшинтай хаяа залгасан эгц налуу ухсан талбай нь нуралт үүсэх эрсдэл бий болгож байгаа талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Суурьшлын бүс дэх ордуудад тусгай шаардлага хэрэгжүүлж эхэллээ
2017 оны 06-р сарын 06 өдөр, 19 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
