Ариг банкны санаачлагаар маргааш буюу 6 сарын 30-нд “Утааг хамтдаа устгая” чуулган Блью Скай зочид буудлын Даймонд танхимд зохион байгуулагдахаар боллоо. БОАЖЯ, Ариг банк, Эрчим хүчний яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцох уг чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулуулах технологи”, “Агаарын бохирдлыг санхүүжилтийн нөлөө” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх аж.
Чуулганы зорилго нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагууд болон судлаачдын туршлага, мэдлэгт тулгуурлан агаарын бохирдлыг бууруулах, устгах арга технологийг тодруулахад оршиж байгаа юм.
Энэ талаар өнөөдөр БОАЖЯ-нд хэвлэлийн хурал зарлаж, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг болон Ариг банкны төлөөлөл оролцон тодорхой мэдээллийг хэвлэл, мэдээллийнхэнд өглөө.
Уг асуудлаар БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Аливаа улс орон ирээдүйнхээ хөгжлийг нөөцийн үр ашигтай, хэмнэлттэй зарцуулалт, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоход чиглүүлэх болсныг бид бүхэн мэдэх билээ. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхой болгосон нэгдсэн бодлого боловсруулж, техник, технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн зэрэг бүхий л боломжийг ашиглан салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлагатай байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг 2017-2025 онуудад хэрэгжүүлэх ба үүний дүнд байгальд ээлтэй инженерийн дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг сайжруулж, бохирдуулагч эх үүсвэрийг багасган, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг хязгаарлаж, агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг 25 шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Улаанбаатар хотын гэр хорооллын утааг бууруулах нь бидний өмнө тулгарсан том сорилт болж байгаа бөгөөд гэр хорооллын утааг бууруулахаар утаагүй зуух, сайжруулсан түлш зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн ч утаа гамшигийн хэмжээнээс буурахгүй байна. Энэхүү сорилтыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник, технологийн болон санхүүгийн шийдэл олоход 100 сая төгрөгийн сан бүхий уралдаант аянд идэвхитэй оролцохыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг уриалж байна” гэсэн юм.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж ба
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
