Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалтын энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө.
Тэрээр үүний дараа хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахыг хичээж ажилласнаа тэмдэглэлээ.
Мөн“Энэ удаагийн санал хураалт, гарах үр дүнг олон орон, гадаад, дотоодын олон хөрөнгө оруулагч анхааралтай ажиглаж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд хөрөнгө оруулалт нэмэгдэн, энэ хэрээр ажлын байр бий болж, иргэд маань ажилтай, орлоготой болж байна. Тухайлбал энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л 6000 орчим байнгын ажлын байр шинээр бий болсон статистик мэдээ гарсан. Хөрөнгө оруулагчид цаашид Монгол Улсын төр, засаг нь тогтвортой, хэлсэн ярьсандаа, найдвартай байгаасай гэж хүсч байгаа нь дамжиггүй” гэлээ.Тэрээр мөн хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаараа сайхан баярлахыг иргэдэд хүсэн ерөөв.
12.00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 1731 дүгээр хэсэгт сонгогчдын 22 хувь нь саналаа өгөөд байна. Энэ нь өмнөх санал хураалттай харьцуулахад гурав гаруй хувиар илүү гэсэн үг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
