УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай оронд айлчилж байгаа Япон Улсын парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бараалхлаа.
Гуравдагч хөрш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр улсын Парламентын танхимын удирдлага харилцан айлчилж байгаа нь харилцааны түүхэнд том үйл явдал, цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байна гэв.
Айчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Монгол, Японы шинэ дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Уг баримт бичгийг хэрэгжүүлэхэд Япон улсын парламентын зүгээс анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өндөр төвшинд хүрч, хамтын үнэт зүйлсээр холбогдсон Зүүн хойд Ази дахь Стратегийн дотно түнш болсон гээд Монгол Улсын хамрагдсан ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Япон Улс оролцож, санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсонд талархал илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгой анхаарч байна. Цаашид давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн нүүрс-химийн цогцолбор байгуулах асуудлыг ажил хэрэг болгохоор Японы судалгааны баг Монголд ирж ажилласанд сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улс олон улсын талбарт Япон Улсыг тогтмол дэмжиж ирсэн гэдгийг тэрээр тэмдэглээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Япон Улс байнгын гишүүн болох ёстой гэсэн зарчмын байр сууриа дахин нотлов.
Япон, Монголын хоооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд УИХ-ын даргын урилгаар айлчилж байгаадаа баяртай байгаагаа Япон улсын парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима илэрхийллээ.
Хоёр орны найрсаг харилцааны үндэс суурь нь эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлд тулгуурлаж, хуваалцдагт оршино. Өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна гэв.
Аливаа улсын эдийн засгийн хөгжилд сайн, муу үе ирдэг. Япон Улсын эдийн засаг 1945 онд өндөр өсөлттэй байсан ч удалгүй их хямралд өртсөн. Тэр үед хэд хэдэн удаа татвар нэмж байж санхүүгийн байдлаа сэргээж байсныг дурдлаа.
НӨАТ-ыг нэмэх шийдвэр гаргасны дараа болсон сонгуульд ард түмэндээ хүндлэгдсэн томоохон улстөрчид ялагдал хүлээж байсан тохиолдол бий. Гэсэн ч үр дүнд нь бид эдийн засгаа сэргээж авсан. Үүний нэгэн адил танай Засгийн газар энэ хүнд үеийг даван туулж, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээсэн шигээ бэхжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад түлхүү хөрөнгө оруулах, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр анхаарч ажиллахаа ноён Т.Оошима илэрхийллээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх Япон Улсын бодлогыг тууштай дэмжиж байгаад талархаад БНАСАУ-д хулгайлагдсан япон иргэдийг эх оронд нь буцаахад Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Тэрээр мөн 2020 онд Осока хотноо болох олимпод Монголын тамирчдыг идэвхтэй оролцохыг урьж тамирчдыг хамтарсан бэлтгэл хийлгэх, 2025 онд болох дэлхийн экспог “Сайхан нийгмийн төлөө загварыг бий болгох нь” сэдвээр зохион байгуулах эрх авахаар нэрээ дэвшүүлснийг дэмжихийг хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
