31 дэх жилдээ зохион байгуулагдсан олон улсын аж ахуй нэгж бизнес эрхлэгчдийн дундах шилдгүүдийг тодруулдаг “International Arch of Europe Award” арга хэмжээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд Удирдлага, мэдээллийн болон Цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлээд байгаа “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь“Golden Category” буюу “Олон Улсын чанарын алтан цом”-ыг хүртлээ.
Шагнал хүртэх байгууллагуудыг “Business Initiative Directions /BID/” байгууллагын сонгон шалгаруулах хорооноос явуулсан судалгааны үр дүнд болон өмнө нь шагнал гардан авч байсан ялагч нараас санал хураах зарчмаар сонгон шалгаруулдаг юм.

Чанарын шаардлага стандартаараа дэлхийд тэргүүлдэг европын холбооны босгыг давж тус нэр хүндтэй шагналыг авахад Улаанбаатар хотын захиргаа, Нийслэлийн Тээврийн газар,Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, Нийслэлийн иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал ач холбогдол үзүүлсэн бөгөөд тус шагнал нь бид бүхний хамтын ажиллагааны үр дүн юм.
Төрийн үйлчилгээг шинэ түвшинд гаргасан шинэ техник технологи, ноу-хау нэвтрүүлэн нутагшуулах хамтарсан төслийн хувьд Монгол Улсаас анх удаа тус шагналыг хүртлээ. Мөн энэ жил тээврийн салбарын 92 жилийн ой, Нийслэлчүүд цахим картаар төлбөрөө төлж эхэлсний 2 жилийн ой тохиож байна.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
