Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыонгийг хүлээн авч уулзлаа.
БНСВУ бол зүүн өмнөд Ази дахь манай улсын чухал түнш. Вьетнам улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай хэлбэрээр эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд бодитой, тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Үүнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан чухал ач холбогдолтой. Энэ хуралдаан амжилттай болсон тухай мэдээллийг авсан гэж Ерөнхий сайд хэлээд хуралдааны шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллахыг хүслээ.
Засгийн газар хоорондын комиссын XVI хуралдаанаар Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, Вьетнамаас хүнсний болон далайн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэхээр хэлэлцсэн байна. Энэ шийдвэрийг бодит ажил хэрэг болгоход тус комиссын гишүүд онцгойлон анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн тус улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Вьетнам улс 150 гаруй оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолдог. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтай энэ салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимтэй хөгжүүлэх талаар ярилцсан. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны шийдвэрүүдийг ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
