Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Сүүлийн өдрүүдэд Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ урьд өмнөхөөс илт багассан нь ямар учиртайг Ерөнхий сайд уулзалтад оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас тодруулж, экспортын хэмжээг урьдын хэмжээнд хүргэх талаар санал солилцов. Хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ багассан шалтгааныг холбогдох албанаасаа нарийн тодруулсан мэдээллийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэдгээ ноён Элчин сайд хэллээ.
“Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян, манай группийн хувьд Тавантолгой, Оюутолгойн төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалт, мөн Тавантолгойгоос хилийн боомт хүртэлх автозамын болон бусад дэд бүтцийн ажилд хамтран оролцох сонирхолтой байна гэлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цаашид Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсээ Монголдоо боловсруулж байж экспортлох бодлого барьж байгаа талаар байр сууриа илэрхийлэв. Мөн “Чайналко” компани нь Монгол Улсын Засгийн газрын энэ бодлого болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд манай улсын өмнө говьд байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт, уул уухайн төсөлд оролцох боломжтойг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
