Энэ сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат тэргүүтэй ажлын хэсэг Төмөр замын авто машины зогсоолын дагуу худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзаж, 2 жил гаруй яригдаж буй “Худалдааны цэг”-ийг барих газрыг сонгосон юм. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дархан-Уул аймаг хамтран орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу Төмөр замын авто машины зогсоолын орчимд 32 метр урттай, 6 метр өргөнтэй “Худалдааны цэг”-ийг энэ ондоо багтаан барихаар болжээ. Энэхүү Худалдааны цэг ашиглалтад орсноор 50 орчим иргэн тогтмол ажлын байртай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дээшилж, хүнсний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, иргэдэд найдвартай хүнс, баталгаат жингээр үйлчлүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой.
Энэ онд 50 гаруй иргэн тогтвортой ажлын байртай болно
2017 оны 09-р сарын 07 өдөр, 10 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
