Оройтсон ч гэсэн зуны сүүлч, намрын эхээр түүхэнд мөнхөрсөн алдарт тал Хэрлэнгийн хөдөө арал, Хэрлэнбаян-Улааны уулс, Хэрлэн тооно хайрхан хавиар ногоо хэнзэлж, эргээд гандах маяг орчихож. Намар нэг ийм л байдаг даа гэмээр налайж байна. Бэсрэгхэн нуур тойрмууд усаар элбэг, адуу мал тарга тэвээрэг сайтай, хүн зоны сэтгэл тэнэгэр сайхан байна. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос санаачлан зохион байгуулсан “Адуутай намар” арга хэмжээ энэ л алдарт талд амжилттай болж өнгөрлөө.
Төрийн сүлдэндээ морин эрдэнээ дээдлэн залсан ард түмэн дэлхийд цор ганц. Энэ нь ч өргөн утга, агуулгатай. Эзэн богд Чингис хаан болон түүний залгамж хаадын үед ч Монголын таван төрөл мал дотроос адуун сүргийг онцгойлон ахуй амьдрал, аян дайн, стратегийн ач холбогдол өндөртэйд тооцож иржээ. Адууны яам хүртэл байгуулж байсан нь дэлхийн талыг эзлэхэд адууны гүйцэтгэсэн үүрэг ямархан их байсныг тодорхойлно. Монголчууд гурван сая гаруй адуутай ард түмэн. Дэлхийд 250 гаруй үүлдрийн 60 орчим сая адуу байдаг бөгөөд манай улс адууны тоогоороо тавдугаарт бичигддэг. Тиймээс ч дуран авайгаараа өвч “зэвсэглэсэн” гэрэл зурагчид хамтран энэ аугаа соёлоо залуус хүүхдүүддээ төдийгүй монголчууддаа, улмаар дэлхийд таниулахад өөрсдийн хувь нэмэрээ оруулахаар зорьсон нь энэ билээ.
Монгол адууны араншин, онцлог харуулсан бүтээл гаргахаар тэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө арлыг зорьжээ. Энэ удаагийн фотаялалд нийтдээ 30 гаруй мэргэжлийн гэрэл зурагчин ,адууны гэрэл зураг сонирхогч залуус хамтдаа аялав. Соёлын Гавьяат Зүтгэлтэн С.Цацралт гэрэл зурагчдаа хандан адуун зургийг хэрхэн авах талаар өөрийн зөвлөгөөг өгч аялал эхлэлээ. Гэрэл зурагчид нийслэлээс 300 гаруй км зайд орших Хэрлэнгийн хөдөө арал, Эзэн Чингисийн хааны гэрэлт хөшөөны дэргэдэх баазад хүрч очлоо.
“World Learning” ТТБ-ийн захирал Я.Ариунбаатар хүлээн авч газар орноо танилцуулан, ойролцоох Долоод багийн адуучин айлыг зорив. Хэрлэн голын хөвөөнд намаржих малчин Г.Лхагважав, Г.Цэгмид нар ах дүүсийн нийлсэн мянга шахуу адуу бөөгнүүлэн хураасан дэнжид биднийг хүргэж, өдрийн хагас адууны тоосонд орж, ёстой л “Бууж мордоход намхан, Буруу зөвгүй номхон”-оос нь эхлүүлээд ардаг тарган, эмнэг хангал хүлгүүдийг, хурдан хурц хүлгүүдээ адуулж маллаж буй эрэмгий дайчин адуучидтай нь хамт сүүдэрлэв. Энд ирсэн адуучин залуус наасан юм шиг налдаг, шаасан гадас шиг суудаг уургийн морьдоо барилж, үзүүр бөгс нь бараг газар шүргэх шахсан урт урт уургаа суналзуулан хурдалж, хуйларсан тэр их адуун сүргийг зураглах сайхан боломжоор бүрэн хангаж өгсөн нь туйлаас баярлууштай. Манай аялалд Өвөр Монгоын гэрэл зурагчид оролцсон нь арга хэмжээг илүү сонирхолтой, илүү бүтээлч болгож байлаа. ӨМӨЗО-ны гэрэл зургийн холбооны гишүүн, Шилийн гол аймгийн адууны нийгэмлэгийн тэргүүн Алтанбуян, Баруун Үзэмчин хошууны гэрэл зургийн холбооны дарга Соёлт, Хөх хотоос гэрэл зурагчин Болд, Зүүн Сөнөд хошууны гэрэл зурагчин Цэнгэлбаяр нарын зургаан уран бүтээлч бидэнтэй дөрөө харшуулж явлаа. Орон нутгаас Өмнөговь, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймгуудаас гэрэл зурагчид ирж хотын зурагчиддаа бүл, хүч нэмсэн юм.
Амралтын энэ өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумд МҮОНТ–ын уран бүтээлчид адуучин нэвтрүүлэг бэлтгэн хөл ихтэй байлаа. Монгол телевиз 1967 оноос эфирт нэвтрүүлэг бэлтгэн цацагдснаас даруй 50 жил болжээ. Дэлгэрхаан сумын ЗДТГ-тай хамтран ууган телевизийн 50 жилийн ойдоо зориулан “Адуучин” нэвтрүүлгийг улсын шилдэг адуучид оролцуулсан тэмцээн болгон зохион байгуулж 21 аймгаас шалгарсан шилдэгийн шилдэгүүд цугларч, адууны эрдэм ухаан, эр бяраа гайхуулав.
Их түүхийн нэгээхэн сэжим, Хэрлэнгийн хөдөө арал, Их Хааны гэрэлт өршөө хялганат хөндий, зэгс, нууран дундаасаа “өндөлзөнхөн” үлдлээ. Зурагчдын зохион байгуулсан энэхүү арга хэмжээ ирэх жилийн өдийд дахиад л болно. Дараа жилийн наадам гэдэг шиг л… Гэхдээ яг энэ газраа дахин зохион байгуулна гэдгийн амалж чадахгүй нь. Зурагчид маань богц дүүрэн зурагтай, бүтээл арвинтай ирсэн хэмээн итгэж байна. Цаашдын уран бүтээлд нь илүү их амжилт хүсье.





Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +2 градус дулаан
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгджээ
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Ерөнхий сайд Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц” үндэсний
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
