ОХУ-ын тамирчин уран гулгагч, олимпийн аварга Евгений Плющенко, Оросын нөлөө бүхий продюсеруудын нэг Яна Рудковская нар хуримаа хийлээ. Тэд гэрлэснээсээ хойш найман жилийн дараа хуримлаж, гэрлэлтээ баталгаажуулж байгаа нь энэ. Яна 42 настай, Евгений 34 настай. Тэдний хурим Рублёвка дахь Barvikha Hotel & Spa зочид буудалд болжээ.
Хуриманд Оросын нэр хүндтэй улстөрч,урлаг спортын одод 150 гаруй хүн уригдан ирсэн байна. Хосууд 150 мянган еврогийн үнэ бүхий алтан бөгж солилцсон нь аргагүй нүнжигтэйг харуулжээ. Залуус 2008 онд анх танилцсан бөгөөд тэр үед Яна Рудковская нэрт дуучин Дима Биланыг “Eurovision” тэмцээнд бэлтгэж байхдаа ирээдүйн нөхөртөйгөө танилцаж дотноссон аж. Харин Евгений Плющенко тэр үед Дима Биланы үзүүлбэрт оролцож, клипэнд нь тоглосон юм. Хуримандаа Яна алдарт “Диор”-ийн гүйцэтгэх захирлын урласан үнэт чулуун шигтгээ бүхий цасан цагаан хуримын даашинз өмссөн нь зочдыг гайхшруулжээ.
Хоёр метр гаруй өндөртэй хуримын тортны чимэглэл дахин давтагдашгүй урлагийн бүтээл гэмээр болжээ. Торт дээр хосуудыг гайхалтай адилхнаар урласан нь бас л дуу алдуулсан сюрприз байв. Зочид шөнөжин наргиж үүр цайх үед өндөрлөжээ.
Н.Дөл


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
