.Далайн хүчтэй хар салхи Доминика улсад асар их аюул учрууллаа гэж BBC мэдээлж байна. Тус улсын Ерөнхий сайд Р.Скеррит “Бид мөнгөөр худалдаж авч чадах бүхнээ алдлаа” гэж мэдээлжээ. байна. Хар салхийг хүчнээс нь хамаараад 1-4 зэрэглэлд хуваадаг аж. Энэ удаагийн “Мария” хар салхи 5 дугаар зэрэглэлийнх байсан бөгөөд Карибын тэнгисийн арлын жижиг улсыг урьд шөнө орвонгоор нь эргүүлэх дөхөж сүйтгэжээ.
Ерөнхий сайд Р.Скерритийн байрны дээвэр хүчтэй салхинд хуу татагдан хийссэн бичлэгийг тэрээр нийгмийн сүлжээнд тавиад “Би бурхны авралаар эсэн мэнд үлдэх шиг боллоо. Олон хүн бэртэж гэмтсэн, их хэмжээний гарз хохирол учирсан зэрэг муу мэдээгээр дүүрэн “аймшигтай” өглөө биднийг угтлаа. Хүмүүс амиа алдсан ч байж болзошгүй. Одоогоор тодорхойгүй байна” гэжээ.
“Мария” хар салхи нь энэ сард тус бүс нутгийг дайран өнгөрч, их хэмжээний гарз хохирол учруулсан “Ирма” хар салхины явсан замаар 250 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа аж.
Хар салхины улмаас ухаан санаанд багтамгүй их хохирол учирлаа гэж Ерөнхий сайд хэлээд, тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Тус улсын нийслэл Розо хот дахь BBC телевизийн сурвалжлагч мэдээлэхдээ “Энд нөхцөл байдал маш хурдацтай хүндэрч байна. Энэ хүмүүст юу байгаагаа илүүчлэх хэрэгтэй оллоо. Маш хэцүү байна” гэжээ.
Тус улсын усан тээврийн бүх боомт, нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоож, далайн эрэг орчмын оршин суугчдыг хоргодох байрууд руу нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
