Төв аймгийн хэмжээнд төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байна. 27 сумын 16 нь төвлөрсөн халаалттай, 11 сум бие даасан бага оврын уурын зуухтайгаар үйл ажиллагаа явуулдаг байна. “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газар 9 сарын 15-наас халаалт олгож эхэлсэн бөгөөд 40 орчим төсөвт байгууллага, 1700 ААН, 2000 гаруй хэрэглэгчийг дулаанаар хангадаг аж. Үндсэн болон урсгал засварын ажил 95 хувьтай, бэлтгэл ажил сайтар хангагдсаныг удирдлагууд танилцууллаа.
Шинэ суурьшлын бүс болох “Зүүн дэлгэр”-ийн айл өрхүүд найдвартай эрчим хүчинд холбогдсон бөгөөд шинэ нисэх буудал баригдсантай холбоотойгоор өргөжин тэлж, Зуунмод суманд оршин суух иргэдийн тоо өсөж байгаа гэв.
Зуунмод сумын 4 дүгээр сургууль газрын гүний дулаан ашиглаж халаалтын системээ шийдсэн нь эдийн засаг, экологийн хувьд өндөр ач холбогдолтой болсныг сургуулийн захирал Ө.Дуламсүрэн танилцуулсан. 5 жилийн өмнөөс хэрэглэж буй уг технологи байгаль орчинд ээлтэйн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд 250 сая төгрөгийн зардал хэмнэжээ. Хамгийн чухал нь хүүхдүүд дулаан орчинд хичээллэж, тав тухтай байдал бүрдэж чадсаныг удирдлагууд нь хэлж байсан юм. Төвлөрсөн шугамд холбогдоогүй, алслагдсан байршлын газруудад уг технологийг ашиглахад өртөг зардал багатай, тодорхой үр ашигтайг Эрчим хүчний сайд П.Ганхүү тодотгов.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай байгаа бөгөөд аймгуудын дулааны хангамжийн асуудалд онцгой анхаарч буйгаа салбарын сайд онцоллоо. Нүүрсний хангамжийн тухайд элдэв хүндрэл гарахгүй байх шуурхай арга хэмжээг Засгийн газраас авч, тодорхой зохицуулалтуудыг хийж байна.
Эрчим хүчний сайд П.Ганхүү дараа нь Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд ажиллалаа. Тус онгоцны буудал нь эрчим хүчний хувьд хоёр талын тэжээлтэй байх зайлшгүй шаардлагатай бөгөөд уг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
