Мексикийн Засгийн газрын мэдээлж буйгаар, Мехико хотод бага сургуулийн барилга нурж, 21 хүүхэд 5 хүн амиа алджээ. Аврагчид нуранги дороос бяцхан охиныг гаргаж амийг аварчээ. Мексик даяар 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс 230 хүн амиа алдсан гэсэн анхны мэдээ байгаа ч энэ тоо өсөх хандлагатай байгаа аж.
Нурангид дарагдсан хүмүүсийг эрж олох ажил үргэлжилсээр байна. Мексикийн төв хэсгээр газар хөдлөлт илүү их аюул тарьсан бөгөөд хэдэн арван барилга байгууламж,сүм, 209 сургууль нурсан гэж мэдээлж байна. Мехикогийн олон айл гэрэл цахилгаангүй болжээ. 3.8 сая хүн харанхуй гэртээ сууж байна. Мэргэжлийн байгууллагын мэдээлж буйгаар,газар хөдлөлт орон нутгийн цагаар 13:14 цагт болсон байна.
Тухайн үед хэдэн мянган хүн гэрээсээ гудамжинд гүйж гарцгаажээ. Газар хөдлөлтийн хамгийн их хүч нь Мехикогоос 120 км зайтай Пуэбло мужийн Атенсинго хотод төвлөосөн гэж АНУ-ын Геологийн алба мэдээлж байна. Мехикогийн өмнөд дүүргийн Энрике Ребсамен сургууль хамгийн их аюулд өртөж юу ч үлдэлгүй нуржээ. Мексикийн боловсролын сайд Аурелио Нуньогийн ярьснаар, 11 хүн,2 хүүхдийг аварсан байна.
Одоогоор нэг хүнийг хайж байгаа аж. Нурангид 500 цэргийн алба хаагч, 200 цагдаа, сайн дурынхан ажиллаж байна. Яагаад Мексик улс хөдлөлтөд ихээхэн нэрвэгддэг нь газар зүйн байрлалаас шалтгаалдаг аж.


Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
