Төрийн өмчит МИАТ компани 2014 оноос парк шинэчлэлтээ эрчимтэй хийж байгаа. Одоогоор 2013,2014 онд АНУ-ын Боинг компаниас эзэмшлийн болон түрээсийн гэрээгээр авсан агаарын хөлгүүдийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Мөн 2017 оны 5 дугаар сард Оман улсын “Oman Air S.A.O.C” компаниас түрээсэлсэн Боинг 737-700 онгоц бас агаарын үйлчилгээнд явж байгаа.. МИАТ-ийн удирдлагууд бусдаас хуучин онгоц түрээсэлж парк шинэчилснээс сүүлийн үеийн цоо шинэ онгоц авах зорилгыг эрхэмлэх болсон. Тиймээс 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгийг сонгож, үйлдвэрээс гарсан даруйд Монголд оруулж ирэн 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан гэсэн чихэнд чимэгтэй мэдээ Оманаас онгоц ирэхтэй зэрэгцэн яригдсан.
Тухайн үед АНУ-ын “Boeing” болон “Avolon” компаниудтай “Boeing 737 Max 8” загварын хоёр шинэ онгоц түрээсээр авах гурван талт гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу уг хөлгүүдийг 2019 оны I, II улиралд хүлээн авахаар тохиролцсон байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан шууд худалдан авах бус агаарын хөлгийн түрээсийн “Avolon” компаниар дамжуулан урт хугацаанд түрээсээр ашиглах нь илүү тохиромжтой гэж үзсэн гэдэг. Гэтэл хэдхэн хоногийн өмнө МИАТ-ийн нисгэгч,инженер,төлөөлөгчид шинэ онгоц авчрахаар АНУ-ыг зорьсон тухай мэдээ нисэхийн дэнжээс наашилжээ. Гэрээ ёсоор бол 2019 онд онгоц ирэх ёстой. Гэтэл ажил хэрэгч америкчууд Монголд өгөх онгоцыг гэрээт хугацаанаас нь өмнө бэлэн болгочихоод дуудсан юм болов уу. Аль нь болохыг тодруулахаар Зам тээврийн яам, МИАТ-ийн өчнөөн л хүмүүс рүү утас цохиж,зарим нэг хүнтэй уулзахад “мэдэхгүй” гэхээс өөр хариу хэлсэнгүй. Тэгээд 14 хоногийн томилолттой АНУ-д очсон хүмүүс юу хийж байгаа юм бол. Сураг нь,онгоц авчрахаар явсан гэх. Төрийн компани ажилтнуудаа “Харь газар нууц албанд” гэдэг шиг яах гэж явуулсан юм бол. Урт чихтэй,муу нэртэй сэтгүлчид Монгол минь агаарын сайхан хөлөгтэй болох нь гээд л сэтгэл хөдлөн баярлаж, гэрэл гэгээтэй мэдээ түгээчих санаатай хэд хоног зөндөө бэдэрлээ. Гэвч МИАТ-тай холбоотой мэдээллээ таг нуув. Харин сэтгүүлчид МИАТ ойрмогхон цоо шинэ онгоц АНУ-аас оруулж ирээд монголчууддаа гэнэтийн бэлэг барих гэж байгаа юм болов уу гээд түр тайвшрав.
П.Батчимэг

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

МИАТ -ийн инженерүүд гадагшаа явахаараа эхнэрээ дагуулж явдаг тэрийг бүр зөвшөөрдөг байх. Герман АНУ солонгос гээд хаашаа л бол хаашаагаа эхнэрээрээ гоёод л явдаг юм бна лээ