Дэлхийн эстрадын түүхэнд өөрийн гэсэн тод мөр үлдээсэн дуучин София Ротаруг мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний хэзээ ч давтагдашгүй уянгалаг хүчтэй хоолой бол гайхамшиг. Өнгөрсөн 8 дугаар сарын 7-нд мөнхийн залуу София Ротаруг 70 насныхаа ойг тэмдэглэхэд шүтэн бишрэгчид нь баяр хүргэж,30 насаар залуу харагддаг шүү ,чи минь хэмээн урам нэмж байсан.
Тэрээр төрсөн өдрийнхөө өмнөхөн гэр бүл ойрын найзуудтайгаа хувийнхаа онгоцоор Итали руу нисэж, баярт өдрөө өмсөх даашинзыг нэрт дизайнер Вита Кинд захиалжээ.
Төрсөн өдрөөрөө Ротару алдарт Вита Киний урласан хурц шар өнгийн урт даашинзыг өмсөж, пүүз жийсэн нь зохисон гэж янзтай байв хэмээн сэтгүүлчид дуу алдсан юм. Түүнийг төрсөн өдрөө эх орондоо биш Италид өнгөрүүллээ гэж сая сая шүтэн бишрэгчид нь гомдонгуй байсан нь нууц биш. Ротару Сардини арал дахь Порто-Черво амралтын газарт хүү Руслан, бэр Светлана болон тэдний 16 настай охин Соня, 23 настай хүү Анатолий нартайгаа хамтдаа амарсан байна.
Дуучны уран сайхны захирал Сергей Лавров “Комсомольская правда” сонины сэтгүүлчдэд тайлбарлахдаа ”энэ удаа Софья Михайловна баярт өдрөө сүр дуулиангүйгээр зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хүссэн юм” Ротаругийн хувийн амьдралыг сонирхвол,хүү Руслан нь ээжийнхээ концертын продюсероор ажилладаг харин бэр Светлана стилист нь юм. Софии Ротаругийн нөхөр Анатолий Евдокименко 2002 году нас барсан. Талийгч нөхрөөсөө хойш өөрөөсөө олон дүү залуугаас гэрлэх санал авсан боловч хүлээн аваагүй гэдэг.
Түүний бишрэн шүтэгчид ямагт хоёр хуваагдан маргалдаж байдаг, Дуучин бусгүйг бүх биеийн пластик хагалгаа хийлгэсэн, тэгээд ийм залуу харагдаж байна гэдэг. Нөгөө хэсэг нь София бол төрөлхийн гоо үзэсгэлэнтэй хэмээн эсэргүүцдэг. Харин тэрээр Израйльд гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэдгээ нуудаггүй. Гэхдээ олон удаа хийлгээгүй гэдгээ ч шууд хэлдэг. . Харин жингийн асуудал түүнд байдаггүй. Крым, Киев, Пятихаткид эдлэн газар хувийн сууцтай. Ротару сүүлийн үед тайзан дээр ховорхон гардаг болсон бөгөөд дуулахаас илүү аялж жуулчлахыг илүүд үздэг болсон аж. Өнгөрсөн 3 дугаар сард хөгжмийн зохиолч Руслан Квинтийн үдэшлэг дээр дуулж байгаад София Михайловна ухаан алдаж унаснаасаа хойш дуулаагүй гэж продюсор нь ярьжээ.
Н.Дөл






Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
