Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа өнөөдөр хүлээн авлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцав.
Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнэ нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. Механикийн инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1990-1992 онд ОХУ-ын “Рыпкооп” улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-2000 онд “Ашид-Эрдэнэ” ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто тээврийн газрын дарга, 2007-2012 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2013-2016 онд Булган аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Зам, тээврийн салбарын мэргэжлийн дадлага туршлагатай хүн юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг салбарын удирдлагуудад ийнхүү танилцуулаад “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүх гишүүд төрийн албаны бүх шатанд сахилга дэг журмыг өндөржүүлж, хуулийн дагуу өндөр ёс суртахуунтай ажиллах үүргийг өгсөн. Энэ бол төрийн албаны бүх шатанд хэрэгжих болно. Өнгөрсөн хугацаанд Зам, тээврийн салбарын хамт олон өндөр үр бүтээлтэй ажиллаж, ачаа эргэлтийг нэмэгдүүлж, зорчигч тээврийн үйлчилгээнд ихээхэн анхаарч, салбарын хөгжлийн төлөө хичээнгүйлэн зүтгэж ирсэн сайд Д.Ганбат болон яамны албан хаагчиддаа баяр хүргэе” гэлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд гар, сэтгэл нийлж ажилласан хамт олондоо талархсанаа илэрхийлж, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-эрдэнэд баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүслээ. Тэрээр энэ хугацаанд хийсэн ажлууд, тушаал шийдвэр, бодлогын баримт бичгүүдээ сайд Ж.Бат-Эрдэнэд төрийн ажлын залгамжаар гардуулан өгөв.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн аваад “Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зам, тээврийн салбарт хийгдсэн ажлууд болон үйл ажиллагаанд талархалтай байдаг. Цаашид та бүхэнтэй хамтарч, эдийн засагт чухал ач холбогдол бүхий зам, тээврийн сүлжээг өргөтгөн шинэчлэл хийх, хөгжлийг улам дээш өргөх ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхний ажил үйлст өндөр амжилт хүсье” гэлээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
