Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ож өнөөдөр Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнээс тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлага ажил хүлээлцэхэд байлцлаа. Тамга хүлээлцэх үйл ажиллагааны дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэтэй албан уулзалт хийлээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нь 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль, 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгсчээ. Ажлын туршлагын хувьд 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч, 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1986-1990 онд Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, 1990-1993 онд Монгол хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал, 1993-1995 онд Шадар сайдын зөвлөх, 1997-2000 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд УИХ-ын дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012-2013 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна.



Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
