11 дүгээр сарын 1-ээс цахилгааны шөнийн тарифийг тэглэнэ, иргэн та бэлтгэлээ хангасан уу. Хэрэв үгүй бол БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан өвлийн 3 сарын хугацаатай ажиллуулахаар болсон Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг зориорой.
Уг төв нь байгальд ээлтэй техник, технологиор халаалтын асуудлаа шийдэхээр эрэл хайгуулж хийж байгаа иргэдэд ижил төстэй бүтээгдэхүүнийг харьцуулан өөрийн боломжинд тааруулан худалдан авалт хийх давуу талыг олгож байгаагаараа онцлог юм. Мөн байгальд ээлтэй технологи
үйлдвэрлэдэг, нийлүүлдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байна.

“Барилга мегастор” төвд 2017 оны 10 дугаар сарын 20-ноос энэхүү төвийн эхний ээлжийнхийг нээн ажиллуулж байгаа бөгөөд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр уг төвийн үйл ажиллагаатай танилцаж,хүрэлцэн ирсэн иргэд болон холбогдох ААН-үүдтэй уулзаж санал солилцсон юм. Тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсны хүрээнд ирэх сарын 1-ээс гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифийг тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнийг угтан БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос иргэд олон нийтэд цахилгааны хөнгөлөлтөө эдлэхэд нь туслах зорилгоор энэхүү төвийг нээж байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг худалдан авахад эсвэл худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлэх “Ногоон зээлийн сан”-г байгуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаарх мэдээллийг ч энэ төвөөс авах боломжтой юм. Ногоон зээлийн сан байгуулагдсанаар иргэд уян хатан нөхцөлтэй, урт хугацааны зээлээр өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ авах боломжтой болох юм” хэмээсэн юм.

Энэхүү үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, гэр хорооллын иргэдэд ойр байлгах зорилгоор 6 буудлын “Оргил” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” худалдааны төв зэрэг байршлуудыг судалж байна. Хэрвээ та гэр, байшингийн дулаалга, цахилгаан халаалт, цахилгаан зуух, шалны халаалт, боловсруулсан түлш, агаар цэвэршүүлэгч, авто машины био түлш зэрэг байгальд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөж байгаа бол эсвэл энэ чиглэлийн бүтээгдэхүүн худалдан борлуулдаг бол уг төвийг зориорой.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
