Рокфеллерийн гэр бүлийнхэн Америкийн капитализмыг байгуулсан гэдэг. Дэлхийн түүхэн дэх “толгой” баячуудын нэг Жон Рокфеллерийн хөрөнгө 1917 онд нэг тэрбум доллар хүрсэн түүхтэй. Өөрийн маш их хөрөнгийг өвлөж үлдээх хүүхдүүддээ мөнгө ямар их үнэ цэнээр олдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулахыг чухалчилдаг байсныг цухас өгүүлье.
Тэрээр гэртээ зах зээлийн эдийн засгийн жижигхэн хувилбарыг бий болгож, хүүхдүүдээ амьдралд сургадаг байжээ. Тэднийгээ компани байгуулж тоглуулна. Охин Лаура нь компанийнхаа ерөнхий захирлаар ажиллана. Хүүхэд бүр заавал нягтлан бодохын дэвтэр хөтлөх ёстой. Хүүхдүүд нь алсан нэг ялааныхаа төлөө 2 цент, харандаа үзүүрлэвэл 10 цент, хөгжмийн хичээлээ цаг давтвал 5 цент гэх мэтээр урамшуулал хүртэх ёстой. Чихэр идэлгүйгээр нэг өдөр тэвчвэл 2 цент, хоёр дахь өдрөөс нь эхлээд өдөр бүрийг нь 10 центээр үнэлнэ. Хүүхэд бүр ногооны талбай дээр арчлах ёстой өөрийн гэсэн зурвастай. Тэндээсээ 10 зэрлэг зулгаавал 10 цент авна. Хүү Рокфеллер нь мод хагалсан цаг тутамд 15 цент, охид нь орой бүр гэрийнхээ бүх гэрлийг унтраасныхаа төлөө 10 цент авдаг байв. Гэртээ өглөөний хоолонд бусдаасаа хоцорвол 1 центээр торгуульна, ням гарагт Библээс өөр ном уншиж болохгүй. Дөрвөн хүүхэд нь дундаа ганц дугуйтай. 150 тэрбум долларын хөрөнгөтэй эцэг нь нэг нэгэнтэйгээ юмаа хуваалцаж сурна гэхдээ ийм шийд гаргажээ.
Хүү Рокфеллер нь хожим “Бага байхдаа би мөнгийг хаа сайгүй байдаг ч нүдэнд үл үзэгддэг нууцлаг зүйл гэж боддог байлаа. Асар их мөнгө байгаа гэдгийг бид дөрөв мэддэг байсан ч яагаад ч тэр мөнгөнд хүрч чадахгүй гэдгээ бас мэддэг байсан” гэж дурссан нь бий. Рокфеллер эцгээсээ өвлөсөн асар их хөрөнгөө улам ч ихээр арвижуулж чаджээ. Баян болохыг хүссэн хүн бүрт дэлхийг мөнгөөр байлдан дагуулсан Рoкфеллерийн зөвлөгөө хэрэг болох болов уу.
- Мөнгийг хэмнэ. Хаанаас ч хямд эсвэл бөөндөж байгаа барааг хайж яваарай. Худалдаж авах шаардлагатай зүйлийнхээ жагсаалтыг эртнээс гаргаж бай. Зөвхөн жагсаалтад байгаа зүйлээ худалдан авч занш.
2.Хэрэв чи бага мөнгөтэй бол бизнес хий. Мөнгөгүй бол маш яаралтай бизнес эхэл.
- Маш их баялаг руу зүтгэсэн зам бага орлого авчирч болно. Чиний хичээж олсноос хамаарахгүй орлого чамд ирнэ.
- Орлогын эх булгийг бий болго, түүгээрээ сэтгэл хангалуун амьдар.
5.Бусадтай харилц. Орлого болгон хүмүүсээр дамжин ирдгийг сана. Зожиг хүмүүс баян болох нь ховор. Амьдралынхаа төлөө 100 хувь хариуцлага хүлээж чаддаг бай.
- Дэлхийн баячуудын амьдралын түүх намтар,туулсан замналыг судал.
- Мөрөөдөж бай. Мөрөөдөл биелдэг юм. Мөрөөдөхөө больвол үхэж эхэлнэ.
8.Хүмүүст тусалж бай. Гэхдээ мөнгөний төлөө биш чин сэтгэлээсээ тусалж бай.
Н.Дөл


“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
