АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 54 жилийн өмнө алуулсан Жон Кеннеди ерөнхийлөгчийн хэргийг сэргээж олныг шуугиулав. 1963 оны 11 дүгээр сарын 22-нд Техасын Даллас хотод мэргэн буучийн суманд амиа алдсан Жон Кеннедигийн хэргийн нууц өнөө хэр тайлагдаагүй. Америкчууд уг хэргийг санаатай аллага гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч захиалагч нь хэн бэ, алах шалтгаан юу байв гэдгийг тогтоож чадаагүй. Америкчууд эрт урьдын хэргийг сэргээж байхад Монголд 18 жил нууц байсан С.Зоригийн гэх хэргийн захиалагчийг зарлана гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж палхийтэл хэлж орхив.
Тэрээр ажлаа дөнгөж авмагц хамгийн түрүүнд ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Түүний даалгавруудаас олны анхаарлыг татсан нь талийгаач С.Зоригийн хэргийн захиалагчийг ил болго гэдэг чангахан даалгавар байлаа. Өнөөдөр гадаа нарлан суугаа хөгшчүүл,автобусанд чихцэлдэн яваа хүмүүс энэ хэргийн тухай шивэр авир ярилцаж, Ц.Нямдорж сайдад итгэж байгаагаа ярьж байна. Найдахгүй ч байхын аргагүй. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд хуулийнхан хэрэг гарах үед яг дэргэд нь байсан талийгаачийн эхнэр Булганаас эхлээд гудамжны хулгайч,улстөрч хичнээн ч хүнийг шалгав,хорив,цагдав.
Ид шидийн ертөнцөд нэр алдар нь тулаанчдаас үнэндээ үүнийг хэлэх чадвартай, зориг зүрхтэй хүн гарсангүй. Далд ертөнц,чөтгөр шулмас,сүнс сүүдэртэй уулздаг учирдаг гэх монгол, орос зөнч, бөө,далдыг харагч хэн ч үнэнийг хэлж чадсангүй өнөөг хүрэв. Энгэр дүүрэн гавъяа шагналын одон медальтай Монголын нэртэй төртэй хуульчид ч бас төөрч будилсаар тархи нь “эргэсэн”. Ийм цагт Ц.Нямдоржид итгэх итгэлийн гэрэл гялсхийв. Сайдын хэлснийг бүгд цээжилжээ. Сайдын үүрэг болгож буйгаар,уг хэргийг тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ.
Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллээр яриад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Эхэлж захиалагчийг нь олж тогтоочихоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ” гэсэн. С.Зоригийн хэрэгт шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар гэгч өөр дээрээ “хэрэг хүлээж, хууль хяналтын байгууллагаар тоглож тохуурхаж байдаг этгээд юмсанж. Хүн амины өчнөөн хэрэг өөртөө хүлээж цагдаа нарыг баахан төөрөгдүүлж чирэгдүүлж худлаа ярьдаг “өвчтэй” болсон хүний “үлгэр,туульс” мэт мэдүүлгээр бүх зүйл явлаа гэдгийг сайд онцгойлон анхааруулсан.
Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод яагаад гэрч ч биш хохирогч ч биш болгочихож байгаа юм бэ, яагаад түүнийг шүүх хуралд оролцуулдаггүй юм гэдгийг ч асуув. Мэргэжлийн хуульчид байтугай жирийн хүн ч Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байгааг мэддэг болсон. Хэрэв С.Зоригийн аллагыг захиалсан юм бол хэн захиалав, улстөрийн зорилготой аллага юм бол төлбөртэй байж таарна. Энэ мэтчилэн олон асуулт хариу нэхсээр,гэмт хэрэг нууцаа далдалсаар удав. Үнэхээр Монгол Улсад шударга үнэн гэж байгаа бол С.Зоригийн гэх хэрэг баахан дуулиан шуугиан тарьж олныг цочирдуулчихаад чимээгүйхэн алсран одох учиргүй билээ.
Н.Дөл

Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Elbegdorj zaxialsan gedegiin ard tvmen medejl bgashde svrjegneed bxiin elbegdorjiig xorij baitsagaad xvleelgeldee
Энэ хэргийн үнэн мөнийг, жинхэнэ захиалагчийг ард түмэнд зарлах зүрх зоригтой аавын хүү Ц. Нямдоржоос өөр хүн өнөөдөртөө Монгол улсад алга шиг байнаа. Энэ хэргийг нэг тийш болгож олон нийтийн санааг амрааж өгөөч, гүйж байна.
Энэ хэргийн үнэн мөнийг, жинхэнэ захиалагчийг ард түмэнд зарлах зүрх зоригтой аавын хүү Ц. Нямдоржоос өөр хүн өнөөдөртөө Монгол улсад алга шиг байнаа. Энэ хэргийг нэг тийш болгож олон нийтийн санааг амааж өгөөч, гүйж байна.